Эрүүл мэнд

Яагаад ариун цэврийн өрөөнд гар утсаа ашиглах ёсгүй вэ?

Англид явуулсан судалгаанаас үзэхэд 1 Англи хүн 7 хоногт дунджаар 3 цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг ажээ. Энэ нь өдөрт угаалгын өрөөнд зарцуулахад тохиромжтой цаг болох 10-15 минут буюу 7 хоногт 1 цаг 45 минутаас хэт давсан үзүүлэлт юм. Яагаад хүмүүс ариун цэврийн өрөөнд тэгтлээ удаж байна вэ? Гар утас тань таны хариулт болно. Америкчуудын 75% нь ариун цэврийн өрөөнд гар утсаа ашигладаг гэдэг тоон үзүүлэлт бол гайхаад байхаар зүйл биш билээ. Life Style сайт та бүхэндээ ариун цэврийн өрөөнд удаж болохгүй 6 шалтгааныг танилцуулж байна

  1. Бидний утас бол “нянгийн үүр”

Гар утас бол нян бактерийг хамгийн их дамжуулдаг хэрэгсэл. Тэд газраас газарт дамжиж явах үедээ ойр орчмынхоо бактеруудыг өөртөө нааж байдаг. Таныг гараа угааж байх үед тэд угаалгын өрөөний аль ч гадаргуугаас нян авах боломжтой. Сүүлийн үеийн судалгаанууд бидний утаснууд MRSA бактерийг тараахад нөлөөлж буй гол хүчин зүйл гэдгийг нотолсоор байна. Энэ нь ямар ч хүн энэ өвчнийг тусах эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн үг юм.

  1. Цусан суулга болон бусад шулуун гэдэсний асуудал

Эмч нарын үзэж байгаагаар 1-ээс 15 минутын хооронд бие засах газар суух нь хэвийн үзэгдэл. Үүнээс илүү их цаг зарцуулбал шулуун гэдсэнд шаардлагагүй дарамт үүсдэг ба улмаар цусан суулга, өтгөн хаталт болон бусад ноцтой асуудал болж даамжрах эрсдэлтэй. Энэ бүх эрсдлүүдээс гадна цагаан мах эргэх гэдэг өөр нэгэн аюултай өвчин бий болж магадгүй. Энэ нь хэдийгээр аймшигтай сонсогдож байж болох ч эмч нар эмчлэгдэх боломжтой гэж үздэг билээ.

  1. Та ариун цэврийн өрөөнд бясалгал хийх шаардлагагүй

Утас таны тархийг байнгын стрессийн төлөвт байлгахаас гадна өдрийн бүтээмжийг тань бууруулдаг. Хэрэв танд бага зэргийн завсарлага авах шаардлага гарвал бясалгал хийх юм уу дасгал хийх зэрэг аргуудыг ашиглаад үзээрэй. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр тархины бүтээмж ч нэмэгддэг. Нэмж дурдахад, хоолоо идэхдээ яарч биш тайван, амтархан идвэл илүү зохимжтой. Хэрэв танд бясалгалын арга тохирохгүй гэж бодож байгаа бол та ном уншаад үзээрэй. Унших үед зөвхөн үгс дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гардаг ба танд утас тань тийм ч сонирхолтой санагдахаа болих болов уу. Үүний ачаар та өөрийн санаа зовдог асуудлуудаас хормын дотор ангижирч, өөр ертөнцөд хөл тавих боломжтой болно.

  1. Та стресстэй тэмцэхийн тулд гар утсаа ашигладаг

2016 онд хийсэн судалгаагаар оролцогчдын олонх нь сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дарахын тулд утсаа ашигладаг ажээ. Мөн тус судалгаагаар, их сургуулийн оюутнууд уйтгартайгаа тэмцэхийн тулд утсаа ихээр ашигладаг гэдэг нь харагдаж байна. Сэтгэл зүйн асуудлуудтайгаа тэмцэхийн тулд утсаа ашиглах нь сүүлдээ бидний сэтгэцэд маш ноцтойгоор нөлөөлж болзошгүй аж.

Судалгааны явцад ажиглагдсан нэг эерэг үр дүн бол утас үнэхээр хүнийг стрессээс ангижрахад тусалдаг явдал байв. Ямартай ч, 2014 оны судалгаагаар ихэнх миллениал үеийнхэн утаснаасаа хол байх нь сэтгэл түгшлийнх нь хэмжээг нэмэгдүүлж байсан нь тогтоогджээ. Гар утас ийнхүү донтуулах нөлөө үзүүлдэг байна.

  1. Таны цагийг “ашиггүй” үрнэ.

Судалгаанаас харахад бид бүгдээрээ өдөрт дунджаар 90 минутыг утсандаа зарцуулдаг бөгөөд энэ нь бидний амьдралын 3.9 жил гэсэн үг юм. Үүний гол утга нь гар утаснууд биднийг өдрийн ажил болон бүтээмжээс хойш татдаг байна. Мөн судалгааны үр дүнд ихэнх ажилчид долоо хоногийн 5 цагийг ажилтай хамааралгүй зүйлд зарцуулдаг нь тогтоогджээ. Энэхүү хугацаанд ихэнх ажилчид ажлаа хийхийн оронд хувийн имэйл хаяг болон сошиал хуудсууда шалгаж өнгөрөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

  1. Та гар утасны хамааралтай болох болно

Утасны донтолтын үндсэн 3 шинж тэмдгийн нэг бол гэртээ утсаа орхиж гарахаас айх айдас юм. Бусад 2 нь текст илгээх, хүлээн авах боломжгүй болох айдас, утсанд дуудлага ирж байна гэсэн хуурамч дохио зэрэг орно. Олон эрдэмтэд “донтолт” гэдэг үгийг шууд ашиглахгүй байгаа хэдий ч энэ бүх шинж тэмдгүүд хүмүүст түгээмэл илэрч байгаа билээ. Ихэнх донтолт нь допаминтай холбоотой байдаг. Утас ашиглах үед хүмүүст хэн нэгэнтэй харьцдагтай ижил хэмжээний допамин ялгардаг ажээ. Хэт их утас ашигласны сөрөг үр дагавар нь өөрийгөө үнэлэх чадвар буурах, сэтгэлийн түгшүүр, тэр ч байтугай сэтгэлийн хямралд ордог.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.