LifestyleГоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Үсээ байнга ардаа боох нь хэдэн жилийн дараа халцрахад хүргэнэ

Ихэнх охид үсээ хойш нь шууж боохыг илүүд үздэг. Энэ бол үсээ боох хамгийн хялбар бөгөөд энгийн арга билээ. Бид гэртээ, унтлагын хувцастайгаа, энгийн хувцас өмсөөд найзуудтайгаа гадагш гарахдаа, эсвэл бүр даашинз өсгийтэй гуталтайгаа хослуулж улаан хивсний ёслолд оролцохдоо хүртэл ямар ч үед үсээ понитэйл стилээр боож болдог. Гэхдээ ингэж шууж бооход тодорхой хэмжээний сөрөг нөлөө байдаг ба охидууд минь энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.  Life Style сайт та бүхэндээ энэхүү “классик” үс засалтын “7 гаж нөлөө”-г танилцуулж байна.

  1. Толгойн мигрень үүсгэх аюултай

“Үсээ боосноос болж толгой өвдөх” энэ бол яг сонсогдож байгаа шигээ бодитой, бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйл. Хэт чанга боосноос үүдэн бидний толгой өвддөг. Бидний үс өвдөлтөнд мэдрэмтгий бус хэдий ч үсээ чанга бооход толгойны мэдрэлийн судлуудад хүчтэй ачаалал ирдэг байна.

  1. Таны хуйх гэмтэнэ

Дээр дурдсан мэдрэлийн судлуудад ирдэг ачааллаас үүдэн хуйх гэмтдэг. Хуйх бол тэр чигтээ арьс, тосны баланс, нүх гэсэн үг ба тэр хэсгийн орчинд дарамт ирнэ гэсэн үг юм. Та үснийхээ боолтыг тайлсны дараа өвдөлтийг шууд анзаарах болно.

  1. Нуруу өвддөг болох эрсдэлтэй

Урт өтгөн үстэй байх тусмаа толгойд ирэх ачааллын хэмжээ ихэсч байдаг. Үүнээс үүдэн өвдөлт үүсэх ба хүзүүнээс нуруу хүртэл тархаж өвддөг. Аль хэдийн ачаалалтай байгаа толгойн үсийг дээш өргөн шууж боосноор энэ даралт улам нэмэгддэг. Мөн бид ихэвчлэн маш нарийн үсний боолт ашигладаг.

  1. Таны нүүрний арьсыг сунгаж магадгүй

Үсийг хэт чанга боох нь арьсны уян хатан чанарыг алдагдуулж үрчлээс үүсгэдэг. Үүний үр дүнд цаг хугацаа өнгөрөх тусам та хөгшин харагдах болно.

  1. Үс тань ширэлдэх болно

Үсийг багцаар нь нэг дор боож урт хугацааг өнгөрөөснөөс үүдэн үснүүд ширүүсч хоорондоо орооцолдох үндсийг тавьдаг. Үсээ шууж боох дуртай бол олон цагийг үсээ боолтноос салгахдаа бэлдээрэй.

  1. Үс хугарамтгай болно

Үс бол маш эмзэг эрхтэн. Үүнийг байнга зулгааж, чанга боогоод байвал зөөлөн торгомсог чанараа алдана. Асуудал бүр ноцтой болвол үснүүд хугарч эхэлнэ. Ялангуяа үсээ боолттой унтвал үс хугарамтгай болдог.

  1. Халцралт үүсгэх аюултай

Үсний өвчлөлүүд дунд “халцралт” хэмээх аюултай нэр тмьёо байдаг бөгөөд чанга боогдож, зулгаагдсан үед тохионо. Үсний халцралттай эсэхээ мэдэхийн тулд толгойн орой тань товойсон байгаа эсэхийг шалгаарай. Бага зэрэг өвдөлт мэдрэгдэж байгаа бол үснийхээ боолтыг суллаарай гэж зөвлөж байна. Аз болоход та халцралтыг эмчилж болох бөгөөд үсээ зөөлөн боодог болсноор үс буцаад хэвийн ургах боломжтой.

Эдгээр асуудлуудын аль нэг нь танд тохиолдож байсан уу? Та үсээ боолттой хэр удаан байлгадаг вэ? Ямар үс засалтанд илүү дуртай вэ?

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.