LifestyleЭрүүл мэнд

Хамраа ухах нь зохисгүйгээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Бид уйдсан, сандарсан, харшил хөдөлсөн зэрэг олон шалтгааны улмаас хамраа ухдаг ба зарим хүний хувьд энэ нь бүр зуршил болсон байдаг. Та санал нийлэх ч бай, үгүй ч бай бидний ихэнх нь дор хаяж нэг удаа хамраа ухаж үзсэн гэдэг нь ойлгомжтой. Аз болоход, олон нийтийн газар энэ мэт зохисгүй үйлдэл гаргаж болохгүй гэдгийг бид мэддэг учраас хамраа ухаж байгаа хүнтэй тэр болгон таараад байдаггүй. Энэ зуршил дан ганц зохисгүйгээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй байна.

Бид танд одооноос эхлэн яагаад хамраа ухаж болохгүй талаар чухал мэдээллийг хүргэе.

  1. Халдвар үүсэх эрсдэлтэй

Хумстай, ялангуяа урт хумстай гараар хамраа хүчтэй ухсанаар хамрын доторх эд гэмтдэг. Үүний улмаас бактери үүсэж халдвар авах эрсдэл үүсдэг байна. Судалгаанаас үзэхэд, хамраа ухдаг хүмүүс уушгины хатгалгаа тусах магадлал өндөртэй байдаг. Таны хамар хуурай эсвэл чийглэг байгаагаас үл хамаарч бактери тархах бөгөөд энэхүү зайлшгүй аюулаас сэргийлэхийн тулд ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.

  1. Хамрын хөндийг гэмтээнэ

Хэрвээ та тогтмол давтамжтай удаан хугацааны турш хамраа ухах юм бол хамрын хөндийгөө гэмтээх аюултай. Судалгаагаар хамраа ухдаг хүмүүс үрэвсэл болон хамрын эдийн хавагналтаас болж, зовуур мэдрэх бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл хамрын нүх нарийсахад хүрдэг болох нь тогтоогджээ.

  1. Өвчин тусахад хүргэж болзошгүй

Таны хамрын салиа агаараас орж ирж буй бактери болон вирусыг тогтоон барьж байдаг. Та хамраа ухах үедээ эдгээр бүх микробуудыг гартаа авдаг ба бактерийг хүрээлэн буй орчинд тархахад хүргэдэг. Хамраа ухдаг хүмүүс уушгины хатгалгаа үүсгэдэг бактерийг тараах аюултай гэж судлаачид үзжээ.

  1. Хамраас цус гаргаж болзошгүй

Хамраа ухсанаар гол судсыг тасалж, улмаар цус алдахад хүргэдэг.

  1. Шархлуулж болзошгүй

Хамраа ухах нь вестибулит гэгддэг хөндүүртэй хайрст үлд үүсгэх нэг хүчин зүйл болдог. Мөн хамраа ухах явцдаа хамрын үснүүдийг тасдаж болзошгүй. Үүнээс үүдэн жижиг биржгэр зүйлс бий болдог байна.

  1. Хамрын самсаа гэмтэнэ

Самсаа нь хамрын нүхэн дотор байрлах хананцар юм. Хамраа байнга ухсанаар самсаа гэмтэж, нүх үүсэхэд хүргэдэг. Үүнийг хамрын нүхлэгдсэн самсаа гэж нэрлэдэг ажээ.

Танд хамраа ухах зуршил бий юу? Та энэ зуршлаа хаях гэж оролдож үзсэн үү? Ийм зуршилтай хүмүүст зориулж ямар зөвлөгөө өгөх вэ?

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.