Эрүүл мэнд

Унтахаасаа өмнө үнэт эдлэлээ тайлахгүй бол арьсны өвчлөл үүсдэг

Хэзээ ч биеэсээ холдуулахыг хүсэхээргүй үнэ цэнэтэй гоёлын хэрэгслүүд хүн бүхэнд бий. Мөн бид зарим өдрүүдэд хэтэрхий ядарснаасаа болоод гоёл чимэглэлүүдээ тайлалгүй шууд унтчихдаг. Тэгвэл энэхүү бяцхан зуршилд маань нилээд хэдэн сул тал байдаг байх нь ээ.

Life style сайт та бүхэндээ үнэт эдлэлээ тайлалгүй унтах нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

  1. Бөгж зүүгээд унтчихвал өглөө тайлахад хүндрэлтэй болдог

Өглөө босох үед бидний гар, хуруунууд бага зэрэг хөөсөн байдгийг анзаарсан байх. Энэ нь урд шөнө нь зүүрмэглэж байх үед эд эсэд тань шингэн хуримтлагдсанаас үүдсэн хавагналт юм. Хэрэв та бөгж зүүгээд унтвал өглөө нь тайлахад илүү хэцүү болно. Нэмж дурдахад, хавдсан хуруунаас бөгжөө тайлахын тулд шингэн саван эсвэл ургамлын тос ашиглан гулсуулж авах боломжтой.

  1. Таныг тайван нойрсоход саад болно

Хүзүүний зүүлтээ тайлалгүй унтах нь шөнө нойроо бүтэн авахад саад болдог. Хүзүүний зүүлт таны үсэнд орооцолдох, хоолой боох, цээж рүү хатгах гэх мэт тухгүй мэдрэмж төрүүлнэ. Хэрэв таны зүүлт өөр дээрээ том гэгчийн шигтгээтэй бол бүр ярих ч юм биш. Хайртай зүүлт нь байхгүй бол унтаж чадахгүй мэт санагдаад байвал унтахад нь саад болохооргүй загварыг сонгож хэрэглэхийг зөвлөж байна.

3.Таны арьсанд харшил өгч магадгүй

Никель зэрэг үнэт эдлэл хийхэд ашигладаг зарим материал нь харшлын урвал үүсгэдэг бөгөөд арьс загатнаж улайлт үүсэхэд хүргэдэг. Алтан юм уу мөнгөн материалаар хийгдсэн үнэт эдлэл зүгээр мэт санагдаж болох ч дотроо бусад металын хольц агуулсан байдгийг санаарай. Хэрэв та мэдрэмтгий, харшил үүсгэдэг арьстай бол үнэт эдлэлээ 14к ба түүнээс дээш алтаар хийсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Өндөр караттай байх тусмаа алт илүү цэвэр бөгөөд харшил өгөхгүй гэдгийг санаарай.

  1. Таны чихний дэлбээ сунах эрсдэлтэй

Ээмгээ тайлалгүй унтсанаар чихний дэлбээ сунаж, хөгшин харагдуулдаг. Чихний дэлбээнүд жил ирэх тусам өөрийн уян хатан чанараа алддаг ба тэдэнд амрах, амьсгалах боломж өгөхгүй бол эцэст нь сэтрэх аюултай. Мөн шөнийн цагаар ээмгээ зүүлттэй унтах нь тааламжгүй үнэр үүсэх шалтгаан болж болно. Таны арьснаас ялгардаг себум хэмээх бодис үхэжсэн арьсны эсүүд болон бактеритай холилдсоноор эвгүй үнэр үүсгэдэг.

  1. Бактери үржих тааламжтай нөхцлийг бий болгоно

Та үнэт эдлэлээ цаг тухайд нь тайлж, цэвэрлэж байхгүй бол таны дуртай гоёл чимэглэлийн зүйл бактери үржих голомт болж хувирна.

  1. Таны үнэт эдлэл хуучирна

Ихэнх хүмүүс хуримын бөгжөө тайлалгүй унтдаг хэдий ч хэлбэрийг нь алдагдуулахгүй байхыг хүсвэл тайлаад унтах нь илүү зохимжтой. Ялангуяа, та хөдөлгөөнтэй унтдаг төрлийн хүн бол үнэт эдлэлээ орны толгойд цохиод хагалах эрсдэлтэй. Мөн энэ нь үнэт эдлэлийн чанарыг алдагдуулж магадгүй. Хүн унтахдаа бага зэрэг хөлөрдөг бөгөөд энэ нь бидний гоёл чимэглэлийг хуучруулдаг.

Та унтаж байхдаа үнэт эдлэлээ тайлдаг уу? Танд энэхүү асуудлууд тулгарч байсан уу?

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.