Эрүүл мэнд

Та хөлөө ачиж суух зуршилтай бол үүнийг заавал уншаарай

Бид бүгдэд өөрсдийн гэсэн суух хэв маяг, комфорт орон зай гэж бий. Гэхдээ тав тухтай бүхэн бидний эрүүл мэндэд тустай биш. Ялангуяа хөлөө ачиж суух нь бидний эрүүл мэндэд муу бөгөөд даруй энэ зуршлаа засах хэрэгтэй. Тэгш сууж сурах нь бидний эрүүл мэндэд тустай төдийгүй өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна.

Life Style сайт та бүхэндээ хөлөө ачиж суусны 5 сөрөг нөлөөг танилцуулж байна.

  1. Мэдрэлийн саажилт үүсч болзошгүй

Хөлөө ачсан хэвээр урт хугацаагаар сууснаар хөл мэдээгүйжиж, мэдрэлийн саажилт үүсдэг. Энэ үеэр та хөлөө өргөх чадваргүй болж, булчин чангардаг бөгөөд энэ нь цаашлаад перонал мэдрэл гэмтэх гол хүчин зүйл болдог.

  1. Цусны даралт ихсэх эрсдэлтэй

Судалгаагаар хөлөө ачиж суух нь цусны даралтыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Харин эсрэгээрээ бус тэнийлгээд ачаад суухад даралт ихэсдэггүй байна . Гэсэн хэдий ч та цусны даралт ихсэх өвчтэй бол хөлөө ачиж суухаас зайлсхийхийг зөвлөж байна.

  1. Нурууны гажилт үүсгэнэ

Энэхүү судалгаанаас үзэхэд өдөрт 3-аас дээш цаг завилж суувал мөр, аарцгийн хажуугийн хазайлт үүсч, нуруу бөгтгөр болдог байна. Мөн буруу байрлалд удаан хугацаагаар сууснаар хуян хөөрөх, мөр нуруу өвдөх зэрэг өвчин үүсдэг.

  1. Энэ нь үе мөчний өвдөлтийг үүсгэж болзошгүй юм

Хөлөө ачиж суух нь үе мөчний өвчлөл үүсгэдэг. Таны хүзүү, аарцаг, нуруу, өвдөгийг гэмтээх эрсдэлтэй. Таны өвдөг үе үе хатгаж өвддөг бол энэ зуршлаа нэн даруй хаях нь зүйтэй.

  1. Жирэмсний үед хөл хавагнах үндэс болно

Жирэмсэн үед хөлөө ачиж суух нь урагт ямар нэгэн сөрөг нөлөөгүй боловч хөлний хаван үүсгэнэ. Хэрэв таны хөл хавдсан бол хөлөө дээш нь сойгоод үзээрэй.

Та сууж байхдаа хөлөө ачиж суудаг уу? Энэ зуршлаа засахыг хичээж байсан уу?

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.