Эрүүл мэнд

Аяга кофе таны биед дараах 7 өөрчлөлтийг авчрах болно

Невада-Реногийн их сургуулийн хэсэг судлаачид кофены үлдэгдлийг биодизель болгон ашиглаж болохыг баталсан бөгөөд ойрын ирээдүйд таны автомашины утаа шинэхэн исгэсэн капучино шиг үнэртэх болно. Гэхдээ өглөө бидний ихэнхийг эрч хүчээр хангадаг тэр кофе нь таны өдрийг эхлүүлэх хамгийн сайн арга биш ч байж болох юм. Үнэндээ эмч нар аяга кофе уух хамгийн тохиромжтой цаг бол өглөөний дунд үеэс орой болтол, өглөө 9:30 – 11:30 хооронд байдаг гэж үздэг байна.

Life Style сайт та бүхэндээ кофе уухын 7 сөрөг нөлөөг танилцуулж байна.

  1. Таны нойр ихээр хүрнэ

Кофе ууснаар өглөөг эрч хүчээр эхлүүлэх боломжтой болдог хэдий ч сэрэнгүүтээ шууд уух нь эсрэг үр дүнг авчирдаг. Кофеин нь стрессийн  түвшинг хоёр дахин нэмэгдүүлж, нойргүйдэлд хүргэж, улмаар ядаргаа үүсгэнэ. Хэрэв та өдрийг аяга каппучиногоор эхлүүлвэл хэсэг хоромын дараа дахин нойр тань хүрэх магадлалтай. Кофе бидний биеийн  инсулинын элсэн чихрийг ихэсгэж, цусан дахь глюкозын түвшинг бууруулж улмаар эрч хүчийг бууруулж, сэтгэл түгшил үүсгэдэг.

  1. Таны бие зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоо хурдацтайгаар алдах эрсдэлтэй.

Өглөө болгон кофе уух нь таны биед тогтмол хэмжээтэй байх хэрэгтэй олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг алдахад хүргэдэг. Энэ нь төмөр, магниум болон Б витамин зэрэг олон тооны хэрэгцээтэй эрдэс бодисыг устгахад хүргэдэг.

  1. Магадгүй таны ходоодны дайсан ч болж болзошгүй.

Таны дуртай өглөөний цай чинь сэрэхэд тань тусалдаг бол хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөө лүү гүйх шаардлагатай болгодог. Үнэн хэрэгтээ зарим мэргэжилтнүүд кофе уухыг шалгалтанд бэлдэх арга гэж зөвлөдөг. Кофе нь бидний мэдрэлийн системийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь эргээд бүдүүн гэдсэнд нөлөөлж суулгалт үүсгэх эрсдэлтэй байдаг. Олон тооны хүмүүс өглөөний аяга кофендоо сүү аль эсвэл цөцгий нэмэх дуртай байдагаас шалтгаалан ходоодонд зовиуртай мэдрэмж төрүүлэх нь элбэг.

  1. Илүүдэл жин үүсгэхэд нөлөөлдөг..

Хар кофе нь өөхийг шатаахад тусалдаг ч эрүүл унтах хэв маягийг алдагдуулдаг. Хэрэв та хангалттай унтаж амрахгүй бол өлсөх ба үүнээс улбаалан чихэрлэг зүйлс идэх хүслийг бадраадаг. Олон тооны алдартай чихэрийн болон ундаа үйлдвэрлэгчид сахарын хэмжээг хэтрүүлэн хийсэн байдаг тул энэ нь таныг илүүдэл жинтэй болгоход хүргэдэг. Өглөө сэрэхэд тань таны стрессын хэмжээ дээд цэгтээ хүрсэн байх ч тохиолдол бий. Кофеин нь сэргээгч бодис тул таны биеийг цочроох үйлчилгээтэй бөгөөд зарим хүмүүсийн сэтгэлийн түгшүүрийг өдөөх хүчин зүйл болдог.

  1. Хуурайшилт үүсгэх шалтгаан болдог.

Кофе нь ариун цэврийн өрөөг байнга ашиглахад хүргэдэг тул таны биеийг усгүйжүүлдэг. Шингэн алдах үед хорт бодис нь арьсаар дамжин биеэс гадагшилдаг. Энэ нь эргээд арьсыг хуурайшуулж, эрт үрчлээ суух гэх мэт янз бүрийн асуудалд илүү өртөмтгий болгодог.

  1. Энэ нь таны цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж болзошгүй юм.

Таны өглөөний аяга кофе нь эсийн цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад хүндрэл учруулж улмаар янз бүрийн өвчинд хүргэж болзошгүй юм. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь илүүдэл жинг нэмэгдүүлж, улмаар арьсны халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Та хэзээ кофе уудаг вэ? Эдгээр гаж танд тохиолдож байсан уу?

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.