Зөвлөгөө

Нүүрний пигментацийг (нөсөө толбо) байгалийн аргаар багасгах 10 зөвлөгөө

Меланиний илүүдэл нь гиперпигментацийн нийтлэг шалтгаан болдог. Энэ нь нарны нөлөө эсвэл жирэмсний дараа дааврын хэмжээ өөрчлөгдсөн үед тохиолдож болно. Тиймээс та нөсөө толбоо арилгахыг хүсч байвал дараах зөвлөгөөг уншаарай.

  1. Улаан сонгино түрхэнэ.

Улаан сонгино нь цайруулагч бодистой. Энэхүү хүнсний ногоо нь илүүдэл пигментацид хүргэдэг эсийн үйл ажиллагааг хааж чаддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үндсэндээ сонгино нь таны нүүрэн дээрх нөсөө толбыг багасгахад гэрийн эмчилгээний сайн арга болж чадна. Үүнийг ашиглах энгийн арга бий.

  1. Улаан сонгиноо аль болох жижиг шоо болгож хэрчинэ.
  2. Хоосон цайны уутанд нарийн хэрчсэн сонгиноо хийнэ.
  3. Одоо ууттай сонгиноо нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ. Сонгины шүүсийг арьсан дээрээ 10 минут байлгана.

2. Тараг эсвэл сүү түрхэнэ.

Эрдэмтэд сүүн хүчил нь арьсны асуудал, түүний дотроос гиперпигментац арилахад туслах болно гэж зөвлөж байна. Эдгээр зорилгоор тусгай маск  худалдаж авах шаардлагагүй болно. Та зүгээр л органик тараг эсвэл сүү хэрэглэж болно.

  1. Тэдгээрийг шууд нөсөө толботой хэсэгт түрхэнэ. Хөвөнг сүүнд норгоод нүүрэндээ түрхээрэй. Үүнийг хэдхэн минутын турш байлгаад дараа нь бүлээн усаар угаана.

2. Чийгшүүлэгч тос түрхээрэй. Өглөө болон унтахын өмнө гээд өдөрт 2 удаа түрхээрэй.

3. Ялам навч болон тэдгээрийн хандыг түрхэнэ. 

Ялам навч, тэдгээрийн ханд нь нөсөө толбыг байгалийн аргаар эмчилж, хэт их меланин үүсгэдэг хүчин зүйлийг хориглодог. Яламны хатаасан навчийг нэвт норгоод дараа нь өдөр бүр арьсандаа түрхээрэй. Тууштай байдал нь цаг хугацааны явцад үр дүнгээ өгнө.

4. Зуун наст түрхэх.

Зуун наст нь арьсны эрүүл мэндэд маш их ашиг тустай байдаг бөгөөд элоэзин буюу алойн гэж нэрлэгддэг идэвхитэй найрлагаас шалтгаалан цаг хугацааны явцад нөсөө толбыг багасгадаг.

Зуун настын тос эсвэл гелийг өдөр бүр түрхээд хэсэг хугацааны дараа эерэг үр дүн гарах болно.

5. Алимны цуу түрхэнэ.

Эрдэмтэд алимны цууны хүчил нь арьсыг нөсөө толботой тэмцэхэд тусалж, арьсыг гэрэлтүүлдэг гэжээ. Энэ нь эсийг хамгаалдаг антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг байна. Гэхдээ арьсны бусад асуудалтай бол болгоомжтой байгаарай.

  1. Алимны цуу ба цэвэр усыг тэнцүү хэмжээгээр холино.
  2. Нөсөө толботой хэсэгтээ түрхээд 2-3 минут байлгана.
  3. Дараа нь бүлээн усаар зайлж угаана.
  4. Өдөрт хоёр удаа давтана.

6. SPF 30 ба түүнээс дээш нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй.

Нөсөө толбоны бүдгэрэлт нь цаг хугацаа шаарддаг. Нөсөө толбо нь ихэвчлэн 6-12 сарын хугацаанд бүдгэрдэг. Гэхдээ энэ процесст туслахын тулд танд нарнаас хамгаалах тос хэрэгтэй, эс тэгвэл таны бүх хүчин чармайлт үр дүнгүй болно. Эхлээд, та үүнийг өдөр бүр түрхэх хэрэгтэй. Хоёрдугаарт, SPF 30 ба түүнээс дээш цайрын оксид буюу титаний давхар ислийн найрлагатай нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй.

7. Ретиноид агуулсан бүтээгдэхүүнийг шалгаж үзээрэй.

Ретиноидууд нь нөсөө толботой арьсыг эмчлэхэд чухал үүрэгтэй. Мөн батга, хайрст үлд эмчлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Ретинолыг энгийн чийгшүүлэгчтэй хослуулаарай. Хэрэв та хуурай, цочромтгой арьстай бол төгс зохицно. Ретинол хэрэглэж байхдаа тууштай байх нь чухал бөгөөд тэгэхгүй бол үр дүнд хүрч чадахгүй. Өдөр бүр 2-3 долоо хоногийн турш хэрэглэсний дараа үр дүнг нь харна.

8. Мөнгөн ус агуулсан арьсны бүтээгдэхүүнээс татгалзаарай. 

Та арьсан дээрээ түрхэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Зарим цайруулах тос эсвэл маск танд хохирол учруулж болзошгүй юм. Орц найрлагыг нь сайтар шалгаарай. Хэрэв та жагсаалтад нь мөнгө ус байгааг харвал тэр гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Учир нь тэдгээр нь нимгэн, эмзэг арьсны өнгийг алдагдуулж болзошгүй юм.

9. Витамин С- гээр  баялаг хоолыг сонгоорой. 

Арьс судлалын мэргэжилтнүүд нөсөө толбыг амжилттай эмчлэхийн тулд гаднаасаа болон дотроосоо биеэ арчлах хэрэгтэйг анхааруулж байна. Зөвхөн тос, маск биш харин хэрэглэж буй хоолны зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Витамин С нь эрүүл, өөгүй арьсанд нэн чухал үүрэгтэй. Хэрэв та процессыг хурдасгахыг хүсвэл С витаминаар хамгийн баялаг байцаатай салатыг хэрэглээрэй.

10. Хоол идсэний  дараа amla ургамал хэрэглээрэй. 

Эмч нарын өгсөн өөр нэг зөвлөгөө бол amla гэх ургамал уух юм. Та үүнийг нунтаг хэлбэрээр худалдан авч, өдөрт 2 удаа 1 халбага ууж хэрэглээрэй. Гэхдээ хоол идсэнээс хойш 30-40 минутын дараа хэрэглэх хэрэгтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.