Эрүүл мэнд

Үнсэлт хүний биед ямар ашигтай вэ?

Хайртай хүнээ үнсэх нь зөвхөн танд болон таны хамтрагчид сайхан мэдрэмж төрүүлж, холбоог тань бэхжүүлээд зогсдоггүй байх нь ээ. Энэ нь эрүүл мэндэд ашигтай үйлдэл гэдгийг эрдэмтэд судалгаагаар нотолсоор байна. Жишээлбэл, та толгой өвдөх үедээ хайртай хүнээ үнсвэл өвдөлтийг даруй 50 хувь бууруулдаг байна.

Life Style сайт та бүхэнд үнсэлтийн 7 ашиг тус, түүний эрүүл мэндэд үзүүлэг эерэг үр нөлөөг танилцуулах гэж байна.

  1. Таны артерийн судаснууд эрүүлжинэ

Судалгаагаар илүү олон удаа үнсэлцдэг хүмүүс холестерины хэмжээ бага байдаг болохыг тогтоожээ. Таныг үнсэж байх үед таны бие илүү окситоцин ялгаруулж эхэлдэг. Энэхүү даавар нь холестерины хэмжээг ихэсгэх стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг аж. Мөн үнсэлт нь цусны даралтыг бууруулдаг.

  1. Таны харшил хөдлөх нь багасна

Үнсэлт нь стрессийг бууруулж, эерэг сэтгэл хөдлөлөөр дүүргэдэг бөгөөд энэ нь харшлын хариу урвалуудыг намжаадаг байна. Гэхдээ хамтрагч тань таны харшилдаг бүтээгдэхүүнийг идсэн бол харшлах нь ойлгомжтой.

  1. Та илүү залуужина

Үнсэлцэх үед хүний нүүрний арьс хөдөлж байдаг тул энэ нь жинхэнэ утгаараа дасгал болно.Та нэг минутанд 26 хүртэлх калори шатаах боломжтой. Мөн үнсэх нь таны нүүрний цусны урсгалыг нэмэгдүүлдэг тул коллаген, эластиний нийлэгжилтийг идэвхжүүлж, таныг илүү залуу харагдахад туслах болно.

  1. Таны толгой өвдөхөө болино

Хэрэв толгойн болон сарын тэмдгийн өвдөлт мэдрэгдэж байвал үнсэлтээр намдаах боломжтой байх нь ээ. Үнсэх нь цусны судсыг тэлж, цусны даралтыг бууруулдаг тул өвдөлж намждаг байна.

  1. Шүд цооролтыг зогсооно

Үнсэлцсэнээр шүлс ялгаралт эрчимтэй явагдаж шүд цооролтоос хамгаалдаг. Зарим шинжээчид шүлсэнд агуулагдах эрдэс ионууд шүдний паалан дахь жижиг гэмтлийг арилгахад ч тусалдаг гэж үздэг байна. Гэсэн хэдий ч таны болон таны хамтрагчийн амны хөндийн эрүүл ахуйн байдал нь маш чухал. Учир нь хосууд үнсэлцэж байх үедээ бактери дамжуулж байдаг билээ.

  1. Та жин хасна

Үнсэлцсэнээр хүний биеэс допамин их хэмжээгээр ялгардаг. Энэ төрлийн давар хүний биед дутагдах үед хүн өөх тостой хоол идэх дуршилтай байдаг ба хэвийнээсээ илүү ихийг идэх үндэс болдог. Зарим үед хоол идсэн ч гэсэн цадсан мэдрэмж авахгүй байх шалтгаан бол допамины хэмжээ бага байгаагаас болдог. Допамины хэмжээ их байснаар жингээ барих үндэс болдог.

  1. Та нойрмоглох нь багасна

Допамины хэмжээ нь таны эрч хүчний түвшинд нөлөөлдөг. Хэрэв допамин бага ялгарч байвал хүн маш нойрмог болдог. Харин хайртай хүнээ илүү олон үнссэнээр энэ дааврыг сайн ялгаруулдаг тухай дээр дурдсан билээ.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.