Эрүүл мэнд

Бидний үсийг гэмтээдэг хортой 7 зуршил

Ямар ч үнэтэй шампунь ашигласан үс тань өнгө орохгүй байгаа мэт санагдаад байвал та үсээ хэрхэн арчилж байгаагаа анзаараад нэг үзээрэй. Буруу үсний боолт ашиглах, үсээ алчуураар ороох гэх мэт энгийн зүйлс таны үсийг гэмтээж, хугарал, хаг гэх мэт ноцтой асуудлуудад хүргэж магадгүй. Доор дурдсан зүйлсийг хийхэд эхний удаадаа нэг их гарз хохирол учирдаггүй боловч урт хугацаанд тогтмол хийх нь үсний өнгөлөг, эрүүл чийрэг байдлыг алдагдуулдаг.

Life Style сайтынхан та бүхэндээ үс арчилгааны 7 буруу зуршлыг танилцуулж байна.

  1. 1. Ноосон эдээр хийсэн хувцас өмсөх

Ноосон цамцнууд өвлийн цагт бидний үнэнч хамтрагч болж чаддаг хэдий ч үс гэмтээх эрсдэлтэй материаллаг нийллэгний агууламжтай байдаг байх нь ээ. Ноос нь статик цахилгаан үүсгэж, үсийг тань наалдуулж улмаар үс хугаралт үүсгэдэг. Бидний үс чийгтэй орчинд илүү хугарамтгай, эмзэг болдог учраас ялангуяа бороотой өдрүүдэд ноосон цамц өмсөхөөс зайлсхийгээрэй.

  1. Туна загас идэх

Туна загас нь маш тэжээллэг бөгөөд олон тооны эрдэсээр баялаг хэдий ч их хэмжээний мөнгөн ус агуулдаг. Энэхүү хортой хүнд металл нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг тул мэргэжилтнүүд туна загасыг бага хэмжээгээр идэхийг зөвлөж байна. 2018 онд хийсэн судалгаагаар мөнгөн усны хэрэглээ нь гэнэтийн үс уналттай холбоотой болохыг тогтоосон байдаг.

  1. Та үсээ хатаахдаа алчуур эсвэл сэнс ашиглах

Бидний ихэнх нь үсээ угаасныхаа дараа алчуураар ороож илүүдэл усыг нь шингээж авдаг. Ингэснээр үс хурдан хатах нөхцөл бүрддэг байна. Харамсалтай нь бидний энэ зуршил үсэнд маань маш хортой бөгөөд үс хугаралт болон салаалалт үүсэх том шалтгаан болдог ажээ. Мөн үсний сэнс тогтмол ашиглах нь үс халзралт, хуурайшилт үүсгэх том хүчин зүйл болдог.

  1. Үсээ боохдоо резинэн боолт ашиглах

Үсээ ардаа боох, шууж боох үедээ резинэн боолт ашиглах нь хамгийн буруу. Ийм төрлийн боолтнууд бидний үсийг зулгааж байдаг ба тайлах үед заримдаа үстэй орооцолдсон байдаг. Хэрвээ та үнэхээр үсээ боох дуртай бол даавуун боолт ашиглан шууж байгаарай.

  1. Ангижруулагчийг үсний угт түрхэж хэрэглэх

Үс ангижруулагч нь таны үсийг торгомсог, шулуун харагдуулах зорилготой хэдий ч буруу ашиглавал эсрэгээрээ таны үсийг муухай харагдуулна.Хэрэв та үсний угт ангижруулагч түрхвэл үс тань тослогтож харагдах болно. Ангижруулагчийг үсний үзүүр хэсэгт багаханаар түрхэж хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Хуурай шампунь тогтмол хэрэглэх

Хуурай шампунь бол яарсан үед цаг хэмнэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн билээ. Гэхдээ үүнийг олон удаа хэрэглэвэл таны толгой загатнаж, хуурайших болно. Энэ нь эргээд үс унахад хүргэх ба шинээр үсийг ургахад саад болох эрсдэлтэй. Хуурай шампунь нь таны үсийг яг үнэндээ цэвэрлэж чаддаггүй тул хаг үүсэхэд хүргэдэг.

  1. Та нүдний шилээ толгой дээрээ тавих

Нарны шилээ толгой дээрээ тохчихвол алга болохгүй нь ойлгомжтой хэдий ч нөгөө талаасаа үс сийрэгжилтэд хүргэдэг байна. Нүдний шил толгой дээрх цусны урсгалыг удаашруулж, үсний ургалтыг зогсооно. Хэрэв та төмрийн харшилтай бол бүр халзралтад ч хүргэж магадгүй.

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published.