Эрүүл мэнд

Уруул өнгөлөгч хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

АНУ-д нэгэн эмэгтэй улаан гэрэл ассан үед уруулаа өнгөлснийхөө төлөө 200 доллараар торгуулсан гэвэл та итгэх үү? Уншигч та энэ мэдээг уншиж байх зуураа уруулаа өнгөлж байж ч магадгүй юм. Энэ жижигхэн тослог эд эмэгтэйчүүд бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаж байгаа хэдий ч бидний ихэнх нь уруул өнгөлөгчийн хэт их хэрэглээ ямар сөрөг нөлөөтэй болохыг тэр бүр мэдээд байдаггүй.

Life style сайт та бүхэндээ уруул өнгөлөгч хэт их түрхэхгүй байх 4 шалтгааныг танилцуулж байна.

  1. Уруул хурдан хуурайшдаг болно

Арьс судлаачдын үзэж байгаагаар бальзамыг хэдий чинээ ойрхон хэрэглэнэ төдий чинээ уруул хуурайшдаг аж. Энэ нь бальзамын бүтцэд орсон фенол, гавар, ментол, үнэртэн, амт оруулагч, салицилийн хүчил, Е витамин зэрэг орцуудаас үүдэлтэй байн. Дээрх найрлагууд хүний арьсыг загатнуулж хуурайшуулдаг ажээ. Жишээлбэл, Арьсны гаралтай эмгэгтэй өвчтнүүдийн 33 хувь нь E витамины хэтэрсэн хэрэглээнээс үүдсэн эмгэгтэй хүмүүс байсан байна.

  1. Харшил үүснэ

Уруул өнгөлөгчийг өдөрт 3-аас илүүгүй удаа түрхэх ёстой хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв уруулын бальзамаа хэтрүүлэн хэрэглэвэл уруулын эргэн тойрны арьс цочрох эсвэл уруулынхаа ойр тойронд харшлын толбо гарч болзошгүй.

  1. Уруулны чийгшил хүлээн авах чадвар буурна

Уруулын бальзам нь өөрийн чийглэг байдлыг хадгалахын тулд уруул өөрийгөө чийгшүүлэх механизмыг хаадаг байна. Ингэснээр бидний уруул хичнээн ч удаа өнгөлөгч түрхсэн чийгшил авахгүй болох эрсдэл үүснэ.


4. Уруулын тос түрхэх үйл явц донтуулдаг.

Зарим хүмүүс өөрсдийгөө уруул өнгөлөгчид донтсон гэж боддог ч OCD –ийн захирал Жоёл Рөүз үүнийг боломжгүй гэж үзжээ. Харин эсрэгээрээ бид уруул өнгөлөгчөө түрхэх үйл явцад донтсон байдаг хэмээн тайлбарлаж байна.

Бонус: Ланолин суурьтай уруулын бальзам хийх арга

Уруул өнгөлөгч хийж үзэхийг хүсч байна уу? Өөртөө болон найз нөхөддөө зориулан хийж болох DIY ланолин суурьтай жорыг дагаад хийгээрэй. Танд дараах зүйл хэрэг болно.

  • 1 халбага цөцгийн тос
  • 1.5 халбага кокосын тос
  • 1 халбага зөгийн бал
  • 1 халбага лаа
  • 1 халбага ланолин
  • 5 дусал лаванда цэцгийн эфирийн тос (заавал биш)

Кокосын тос, лааны лав, ланолиныг хайруулын тавган дотор хийж хайлуулна. Хайлж байх үед нь аажмаар хутгах ба хайлмагц нь галаа унтраана. Цөцгийн тос, зөгийн бал нэмнэ. Мөн зөөлөн хутгана. Лаванда цэцгийн эфирийн тос нэмж (заавал биш) хутгана. Ланолин уруулын бальзамыг саванд эсвэл хуруу шилэнд хийж хатууруулаарай.

Эцсийн алхам: Гар аргаар хийсэн уруул өнгөлөгчөө туршаад үзээрэй!

Та уруул өнгөлөгч өдөрт хэдэн удаа хэрэглэдэг вэ? Уруулын бальзамд донтох шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.