Гоо сайхан

Хамгийн багадаа 60 секундын турш нүүрээ угааж байгаарай энэ нь нүүрэнд маш чухад яагаад гэвэл….

Гөлгөр, гэрэлтсэн нүүртэй байхад үргэлж үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл шаардлагагүй. Үзэсгэлэнтэй сайхан харагдах нууц нь энгийн бөгөөд нүүрээ угаахад зарцуулсан цаг хугацаанаас хамаарна. Үүний дараа бид энэ асуудалд илүү их анхаарал хандуулж эхлэх ёстой бөгөөд удахгүй маш сайн үр дүн гарах болно.

  1. Бид нүүрээ угаахдаа хэтэрхий бага хугацаа зарцуулдаг.

Энэхүү цэвэрлэгээний аргыг LaBeautyologist- ийн мэргэжилтэн Nayamka Roberts-Smith өөрийн твиттерт бичсэн бичлэгүүдийн нэг дээр санал болгосон. Түүний хэлсэнээр дунджаар бид арьсаа хангалттай удаан хугацаанд цэвэрлэдэггүй. Бид нүүр, хүзүүгээ угаахад зарцуулдаг ердийн 15 секундын оронд дор хаяж 60 секунд угаах хэрэгтэй.

2.  Нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй.

Өдрийн туршид арьсны нүхэнд гүн нэвтэрч болох нүүрний будгуудаас маш олон бактери хуримтлагддаг. Өөртөө удаан хугацаагаар нүүрний цэвэрлэгээ хийснээр нүүр угаах найрлага нь идэвхтэй ажиллаж, бохирдлыг илүү үр дүнтэй арилгах боломжийг олгодог. Энэ нь өнгө үзэмжийг сайжруулж, арьсыг зөөлрүүлдэг. Nayamka- гийн үзэж байгаагаар тосон цэвэрлэгч хамгийн сайн боловч хөөс, гель гэх мэт зүйлийг ашиглаж болно. Мөн скраб гэх мэт зүлгүүрийн цэвэрлэгчээс татгалзах хэрэгтэй. Учир нь хэт удаан хэрэглэвэл арьсыг гэмтээж болно.

3. Нүүрний бүх хэсгээ болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй.  

Энэ процесс нь таны нүүрний нүх сүвэнд ашигтай. Таны нүүрний арьсны үхсэн эсүүд ба бактериуд таны нүүрний байгалийн гаралтай тостой холилдоход нүх сүвүүд бөглөрч болно. Энэ нь дараа нь хар, цагаан батга гарахад хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд нүүрээ маш болгоомжтой цэвэрлэх нь энэ асуудлыг багасгахад тусална.

4. Таны угаах арга нь их үүрэг гүйцэтгэдэг. 

Бүх зүйлийг зөвхөн хуруугаараа хийх хэрэгтэй гэдгийг гоо зүйч онцолж байна. Нүүр угаах сойз, хөвөн,  алчуур бүү ашигла. Харин үүний оронд хуруугаараа өөртөө ашигтай массаж хийгээрэй. Үүнийг хийснээр цусны эргэлтийг сайжруулах, үрчлээг багасгах, арьсны өнгийг сайжруулах зэрэг нүүрэнд эерэг нөлөө үзүүлдэг.

5. Арьсаа арчилах хугацаагаа та өөртөө тайвшрах цаг өгөх боломж болгон ашиглаж болно. Нүд, хамар, дух, хүзүүнийхээ эргэн тойрны талаар бодоод сайхан массаж хийгээрэй.

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.