Гоо сайханЭрүүл мэнд

Манай эгч өөрийнхөө ҮСИЙГ эрүүл эсэхийг ингэж мэддэг ТА Ч БАС ТУРШААД ҮЗЭЭРЭЙ

Бидний үс 98 грамм жинтэй зүйл өргөх чадалтай бөгөөд нойтон үедээ 30 хувь илүү суналттай болдог. Гэхдээ зөвхөн эрүүл үсэнд ийм супер чадвар байдаг бөгөөд гэмтэлтэй үс бол хүрэх төдийд л хугарна. Үс эрүүл байгаа эсвэл гэмтэлтэй байгааг ганц хараад л мэдэх боломж бараг байхгүй. Иймд Life Style сайт та бүхэндээ үсээ эрүүл байгаа эсэхийг шинжих 4 аргыг танилцуулж байна.

  1. Уутанцрын шинжилгээ

Таны үс ерөнхийдөө эрүүл байна уу үгүй юу, үс уналтад санаа зовох хэрэгтэй үгүйгээ мэдэхийн тулд үснийхээ угийг шинжих хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд:

  • Үснээсээ нэг ширхгийг сугалан авч уг хэсгийг нь сайтар шинжээрэй.
  • Уг хэсэгт чийдэн хэлбэрийн тослог байвал таны үс эрүүл бөгөөд дээрх асуудлуудад санаа зовох шаардлагагүй. Харин үсний тань уг хэсэгт тийм бүрхүүл байхгүй бол үс арчилгаандаа анхаарал тавих шаардлагатай.

Үс унахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Хүнсний ногоо, далайн гаралтай хоол хүнс болон ханаагүй өөх тосны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь үс уналтыг багасгадаг гэж эрдэмтэд зөвлөж байна.
  • Үсээ боож унтдаг бол энэ зуршлаа хурдан засаарай.
  • Нэмэлтээр витамин, эрдэс бодис сайн хэрэглээрэй.
  1. Аяга усаар шинжих арга

Энэ нь таны үс хэр хэврэг байгааг шалгах арга юм. Эрүүл үс нь гэмтэлтэй үсийг бодвол илүү бат бөх бөгөөд усыг өөртөө нэвчүүлдэггүй. Үүнийг хийхийн тулд:

  • Үснийхээ тал бүрээс нэг ширхэг үс авна.
  • Аягатай усанд үснүүдээ хийнэ. Хэрэв таны үс эрүүл бол хөвж гарч ирэх ба гэмтэлтэй бол аяганы ёроол руу унана.

  1. Уян хатан байдлыг шалгах нь

Энэхүү тест нь таны үсний уян хатан чанарыг шалгах зорилготой юм. Үүнийг хийхийн тулд:

  • Үснээсээ нэг ширхгийг сугалан авна.
  • Хоёр талаас нь татаад үз. Хэрвээ сунаж байгаа бол үс эрүүл байна. Харин шууд хугарч байвал үс хуурайшилттай, гэмтэлтэй байна гэж үзнэ.

Үсний уян хатан чанарыг хэрхэн яаж сэргээх вэ:

  • Сэнсээр хатаахаа зогсоо.
  • Жожоба тос үсэндээ түрхэж, массажлаарай.
  • Үсэндээ зөгийн бал түрхээд үзээрэй. Зөгийн бал бол байгалийн гаралтай чийгшүүлэгч шүү.
  1. Сүвэрхэг байдлыг шинжлэх

Үсний бат бөх чанар алдагдсан эсэхийг шалгаад үзээрэй. Үүнийг хийхийн тулд:

  • Үснээсээ нэг ширхгийг сугалан авна.
  • Нэг талаас нь барьж байгаад нөгөө хуруугаараа дээрээс нь доош гулсуулна. Энэ үед жижиг салаанууд ялгарч байвал таны үсний бат бөх чанар алдагджээ.

Гэмтсэн үсийг яаж эмчлэх вэ:

  • Кератины эмчилгээг хийлгэвэл толигор болж, үслэг байдлыг арилгаж, үсийг гэрэлтүүлдэг.
  • Будах, буржгар хими хийлгэх, үс хатаагчаар хатаах зэргээ зогсоогоорой.
  • Цагаан будааны усаар зайлаарай.

Танд үс арчилгааны тал дээр өгөх өөр зөвлөгөө бий юу?

What's your reaction?

Related Posts

1 of 51

Leave A Reply

Your email address will not be published.