Гоо сайханСонирхолтойЭрүүл мэнд

Таны арьсанд шинэ амьдрал бэлэглэх гоо сайхны ДЭВШИЛТЭД хэрэгсэлүүд

Виктория Бекхэм өдөр тутмын арьс арчилгаандаа чулуун өнхрүүлэг ашиглах болжээ. Үүнийг нүүрэндээ түрхсэний дараа маскаа тавихад илүү амар байдаг гэж зөвлөлөө

Энэ бяцхан багаж нь эрүүл мэндэд маш их ашиг тустай бөгөөд өөгүй арьсны нууцын нэг байж болох юм.

Арьсыг гэрэлтүүлнэ

Нүүрний өнхрүүлэгчийг хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, арьс тань илүү гэрэлтэх болно. Судлаачид өнхрүүлэг хэрэглэсэн хүмүүсийн цусны эргэлтийг хэмжихэд 5 дахин хурдассан байжээ.

  1. Хаванг бууруулна

Нүүрээ энэхүү бяцхан багажаар массажилснаар хаванг бууруулах боломжтой. Энэ нь тунгалгийн гадагшлах сувгийг идэвхжүүлж, нүүрний хөөлтийг намдаадаг.

  1. Арьсыг чийгшүүлнэ

Хаш чулуун өнхрүүш нь арьсанд хүрэх төдийд тайвшруулна. Хаш бол хүйтнээ хадгалж үлддэг цорын ганц эрдэнийн чулуу бөгөөд нүүрний эмзэг хэсгийг тайвшруулж чаддаг.

  1. Үрчлээс арилгана

Бидний арьс өдөрт 206 удаа хөдөлдөг бөгөөд энэ явцад арьсанд үрчлээ үүсэхгүй байх аргагүй билээ. Чулуун өнхрүүлгийг ашиглан арьсаа арчилснаар энэ үрчлээснээс салах боломжтой болно.

  1. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн

Нүүрний массаж нь хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй стратеги бөгөөд таны гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой гэж судалгаагаар гаргажээ. Нүүрний өнхрүүлэгч нь арьс арчилгааны мэргэжилтнүүдийн зөвлөснөөр арьсан дээр жигд тархахад тусалдаг.

  1. Нүүрний хэлбэрийг сайжруулна

Хамгийн гайхалтай нь таны нүүрийг түргэн хугацаанд хэлбэржүүлж чаддаг. Энэ нь илүүдэл шингэнийг тунгалгийн булчирхай руу чиглүүлж, арьсыг илүү бат бөх харагдуулдаг.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 73

Leave A Reply

Your email address will not be published.