Гоо сайханЗөвлөгөөСонирхолтой

Арьсныхаа өнгөнд тохируулж үсний өнгөө сонгох ҮНЭТ зөвлөгөө

Чиг хандлага загвараас гадна бидний өнгө аясаар бусдаас илүү бидэнд зохих тодорхой өнгө байдаг. Тийм ч учраас бидний зан чанарыг тодотгож, төгс бус байдлаа бага харагдуулахад хамгийн тохиромжтой үсний өнгө байдаг.

Тиймээс өөртөө тохирсон үсний өнгөө олох нь маш чухал юм.

1. Дулаан эсвэл хүйтэн өнгө.

Мэргэжилтнүүд ихэвчлэн дулаан өнгө, хүйтэн өнгөт колорметрийг үндэслэн арьсны өнгийг ангилдаг. Энэхүү ангиллыг хувцаслах, будалт хийх, үснийхээ өнгийг сонгохдоо ашигладаг.

Таны аль ангилалд хамаарч байгааг олж мэдэхийн хэд хэдэн сорилууд байдаг.

  • Танд хамгийн сайн тохирох өнгө

Ягаан өнгийн нэг, нөгөөг нь шар өнгийн нэг хувцас сонгоорой. Тус бүрийг эрүүнийхээ доор барьж үзээд аль нь илүү тохирч байгааг хараарай. Буруу хувцас нь таны төгс бус байдлыг тодотгож өгдөг бол зөв хувцас нь таны царайг гэрэлтүүлдэг.

Ягаан- Хүйтэн өнгө

Шар- Дулаан өнгө

  • Танд илүү тохирох хэрэгслүүд

Алт, мөнгөн эдлэлийн хувьд мөн адил: Хоёуланг нь зүүгээд таны нүүрэнд аль нь илүү тохирохыг хараарай.

Мөнгө- Хүйтэн өнгө

Алт- Дулаан

                                                            2. Арьсны өнгө

Бид арьсны өнгийг цайвар, дунд, бараан гэж 3 төрөлд ангилдаг. Дээрх зургийн дагуу арьсны өнгөө тохируулна уу.

                         3. Арьс ба нүд, жилийн 4 улиралд тохируулж будах

Эдгээр элементүүдийн тусламжтайгаар үсний аль өнгө танд хамгийн сайн тохирохыг олж мэдэх боломжтой.

Хавар     

Цайвар эсвэп дунд өнгө+дулаан өнгө+цайвар нүд (цэнхэр, хүрэн, ногоон, эсвэл алтлаг өнгө) = Хавар

Зун

Цайвар эсвэп дунд өнгө+хүйтэн өнгө+ цайвар нүд (хөх, ногоон, саарал) = Зун

Шаргад үс, эсвэл цайвар хүрэн үсэн дээр шаргал өнгө оруулах хэрэгтэй. Энэ нь таны үсийг гэрэлтүүлнэ. Шаргал үсгүй байх нь таны үсийг бүдэг харагдуулж болзошгүй юм.

Намар

Цайвар эсвэп дунд өнгө+дулаан өнгө+оюу, ногоон, хар эсвэл хар хүрэн нүд = Намар

Алтан, хүрэн, шаргал, саарал, шоколадан, цайвар хүрэн өнгө сонгох нь тохиромжтой. Үнсэн шаргал өнгийн үс нь царайг гэрэлтүүлэхгүй тохиромжгүй.

Өвөл

Хар, дунд, цайвар өнгө+хүйтэн өнгө+маш бараан  нүд (хар, хар хүрэн, саарал) эсвэл маш цайвар нүд (цэнхэр,гүн ногоон) = Өвөл

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 135

Leave A Reply

Your email address will not be published.