ЗөвлөгөөХоолны ЖОР

Элэгэнд дуртай л биздээ. Элгээр хийж болох амтат хоолны ЖОРУУД хадгалаад аваарай

Элэгэнд дуртай л биздээ. Элгээр хийж болох амтат хоолны ЖОРУУД хадгалаад аваарай

Мал амьтны элэг нь хүний биед эерэгээр нөлөөлж, элдэв өвчин зовлонгоос сэргийлж өгдөг тустай. Тиймээс бид өнөөдөр та бүхэндээ элгээр хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоол нь амт шимт сайтайн дээр амин дэмээр баялаг тул та гэр бүлийнхэндээ заавал хийж өгөөрэй.

Гахайн мах, элэг Орц:

Гахайн мах- 500 гр

Үхрийн элэг- 500 гр

Гахайн мах амтлагч- 1 уут

Оливын тос- 3 халбага

Сонгино- 1 ширхэг

Өргөст хэмх- 300 гр

Амтат чинжүү- 2 ширхэг

Хийх арга : Гахайн мах, үхрийн элэг, чинжүү, өргөст хэмхээ нарийн хэрчиж бэлтгэнэ. Харин гахайн мах болон элгэндээ амтлагч цацаж, уутанд хийж, 15-20 минут амраагаарай. Товлосон цаг болмогц хайруулын тавгаа халааж нимгэн хэрчсэн сонгино, гахайн мах, элгээ болон бусад ногоогоо хамтад нь шарж хуурч болгоно.

Шарсан элэг, сонгино

Орц:

Үхрийн элэг- 1 кг

Масло- 2 халбага

Сонгино- 2 ширхэг

Гурил- 2 аяга

Давс, перец- амталгаагаар

Хийх арга : Эхлээд элгээ нарийн жигд хэрчиж бэлтгэнэ. Сонгиноо ч мөн урт нарийн хэмжээтэй хэрчих юм. Хайруулын тавганд маслоо хийж, халаах бөгөөд үүндээ сонгино болон элгээ хийж шарна. Харин элгээ давс, перецээр амтлаарай. Та энэхүү хоолыг талх эсвэл агшаасан будаатай хамт идэх боломжтой.

Элэгний нухаш

Орц:

Ус- 3 аяга

Элэг- 500 гр

Сонгино- 1 ширхэг

Сармис- 2 хумс

Масло- 3/4 аяга

Давс- 1/2 халбага

Хар перец- 1/4 халбага

Томатны соус- 1 халбага

Хийх арга : Элгийг угааж хэрчсэний дараа усанд хийж зөөлөн гал дээр буцалгана. Улмаар элэг жигд чанагдаж болох бөгөөд зөөлөрч эхлэнэ. Энэ үед уснаас гаргаж сайтар шүүж хөргөөрэй. Харин одоо элгээ автомат холигчинд хийж, хэрчсэн сонгино, сармис, томатны соус, цөцгий, давс, хар перец зэргээр амтлан хамтад нь миксэрдэнэ. Ингэснээр аманд ороод л уусах, амттай элэгний нухаш бэлэн боллоо.

Элэгний банш

Орц:

Элэг- 500 гр

Талхны үйрмэг- 2 аяга

Өндөг- 1 ширхэг

Гурил- 1/4 аяга

Давс, перец- амталгаагаар

Үхрийн тунгалаг шөл- 1.5 литр

Хийх арга:

Түүхий элгээ автомат холигчинд хийж, миксэрдэнэ. Харин үүнийгээ талхны үйрмэг, өндөг, гурил зэрэгтэй хольж хутгах бөгөөд давс, перецээр амталж өгнө. Сайтар хутгасны дараа элгээ бага багаар таслан авч, гараараа бөөрөнхийлээрэй. Одоо бэлтгэсэн бөөрөнхий элгээ үхрийн тунгалаг шөлөндөө хийж чанана. Хэрэв шөлний тань амт сул санагдвал бага зэрэг давс нэмж болох юм.

Шарсан элэг

Орц:

Оливын тос- 1 халбага

Сармис- 1 хумс

Сонгино- 4 ширхэг

Амтат чинжүү (ногоон)- 2 ширхэг

Амтат чинжүү (улаан)- 2 ширхэг

Мөөг- 3-4 ширхэг

Давс, перец- амталгаагаар

Масло- 1/4 аяга

Үхрийн элэг- 500 гр

Гурил- 1/4 аяга

Хүйтэн ус- 2 аяга

Үхрийн мах амтлагч- 2 халбага

Улаан дарс- 1 халбага

Хийх арга : Оливын тосоо хайруулын тавганд хийж халаана. Үүндээ хэрчсэн сармис, сонгино, амтат чинжүү, мөөг зэргээ хийж хуурах бөгөөд ногоонуудаа зөөлөртөл нь гал дээр байлгана. Ногоогоо давс, перецээр амталж гаргаарай. Харин одоо маслоо хайруулын тавганд хийж халааж, нимгэн хэрчсэн элгээ хоёр талаар нь шарна. Ойролцоогоор 5-6 минут шарахад хангалттай юм. Хүйтэн ус, гурил, үхрийн мах амтлагч зэргээ нийлүүлж том аяганд хийн, сайтар хутгах бөгөөд үүнийгээ гал дээр халааж, өтгөртөл нь хутгаарай. Дараа нь тус зуурмагтаа улаан дарс нэмж, 2 минут гал дээр буцалгаж гаргана. Шарсан элэг, ногоогоо хольж, бэлтгэсэн соусандаа дүрж идээрэй.

Амталсан үхрийн элэг

Орц:

Гурил- 3 халбага

Давс- 1/2 халбага

Перец- 1/2 халбага

Үхрийн элэг- 500 гр

Ус- 1/3 аяга

Кетчуп- 1/4 аяга

Бор элсэн чихэр- 2 халбага

Цагаан цуу- 1 халбага

” Worcestershire” соус- 1 халбага

Сармисны нунтаг- 1 халбага

Ургамлын тос- 1 халбага

Хийх арга : Бат бөх уут сонгож, үүндээ гурил, давс, перецээ хийж, холиорой. Харин тус уутандаа нимгэн хэрчсэн элгээ хийж өгөх юм. Одоо нэг аяга авч ус, кетчуп, бор элсэн чихэр, цагаан цуу, “Worcestershire” соус, сармисны нунтгаа хийж, сайтар хутгаж соус болгон бэлтгэнэ. Хайруулын тавгаа халааж, ургамлын тосоо хийх бөгөөд амталсан элгээ хоёр талаар нь сайтар шарах хэрэгтэй. Үүндээ өмнө бэлтгэсэн соусаа хийж, галаа багасгаж, 20 минут буцалгаарай. Ингэснээр соус өтгөрч, элгэнд улам бүр сайхан амтыг нэмэгдүүлэх юм.

Элэгний салат

Орц:

Элэг- 200 гр

Салатны навч- 60 гр

Ногоон вандуй- 60 гр

Өндөг- 1 ширхэг

Майонез- 2 халбага

Давс- 1/2 халбага

Хар перец- 1/4 халбага

Сонгино- тал

Ургамлын тос- 2 халбага

Хийх арга : Эхлээд өндгөө чанаж, хальслаад жижиглэн хэрчинэ. Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, хэрчсэн элгээ хуурна. Бага зэрэг давсаар амтлах бөгөөд элгээ болмогц нь гаргаж, нарийн хэрчээрэй. Сонгиноо ч мөн тусад нь ургамлын тосонд хуурч бэлтгэх хэрэгтэй. Одоо харин хэрчсэн элэг, өндгөө вандуйтай хольж, майонез, давс, хар перецээр амтлах бөгөөд салатныхаа дор навчаа тавьж өгөхөө мартуузай. Ингээд салат бэлэн болмогц дээр нь хуурсан сонгиноо тавьж, яншуйгаар өнгө оруулна.

Лазанье

Орц:

Өндөг- 1 ширхэг

Пармезан бяслаг- аяганы дөрөвний нэг

Хэрчсэн бууцай- 1 аяга

Давс, перец

Улаан лоолийн соус- 4 аяга

Ногоон хулуу- 4 ширхэг

Моцералла бяслаг- 250 гр

Яншуй- 2 халбага

Үхрийн элэг- 400 гр

Хийх арга : Томхон аяганд өндөг, пармезан бяслаг, бууцай зэргээ хийж, сайтар холино. Элгээ махны машин ашиглаж машиндаж, давс перецээр амталж тавиарай. Эхлээд битүү чанагчаа шүрчигч тосоор шүршинэ. Хамгийн доор нь улаан лоолийн соусаа асгаж, жигд хэмжээтэй тараах юм. Үүн дээрээ ногоон хулуугаа маш нимгэн зүсч, давхарлаж тавиарай. Одоо харин үрсэн моцералла болон хольц болгосон пармезан бяслагаа цацаж, дундаж гал дээр 1-2 цаг чанана. Харин хоолоо болмогц нь яншуй цацаж, амтлах байна шүү.

Эдгээр хоол нь амт шимт сайтайн дээр амин дэмээр баялаг тул та ШЕЙРЛЭЖ АВААД гэр бүлийнхэндээ заавал хийж өгөөрэй. АМЖИЛТ ХҮСЬЕ БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 119

Leave A Reply

Your email address will not be published.