ЗөвлөгөөСонирхолтойХоолны ЖОР

15 минутын дотор хийж болох 10 төрлийн амтат жигнэмэг хийх ЖОР

15 минутын дотор хийж болох 10 төрлийн амтат жигнэмэг хийх ЖОР хадгалаад аваарай

Кокостой жигнэмэг

Орц: Гурил – 100 г

Сахар – 100 г

Кокосын үйрмэг – 200 г

Өндөг – 2ш Хөөлгөгч – 1 ц.х

Хийх арга : Өндгөө сахартайгаа сайтар холино. Дээрээс нь кокосын үйрмэгээ хийж хутгана. Гурилаа хөөлгөгчтэйгээ хольж өндгөөрөө зуурна. Гурилаа хагас цаг орчим хөргөгчид хийж амраана. Гараа усаар норгож гурилаа жигнэмгийн хэлбэрээр хувааж шарах шүүгээний хавтан дээр өрнө. 180 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут орчим шарна.

Алимтай жигнэмэг

Орц:

120 гр – элсэн чихэр

1/2 халбага – ванилла /vanilla extract/

4 ш- өндөг

200 гр – маргарин /margarine/

500 гр – гурил

1 халбага – хөөлгөгч /baking powder/

3ш – алим

Хийх арга:

1. Ванилла, элсэн чихэр, өндгөө сайтар хольж хутгана

2. Маргаринаа нэмээд дахин холино

3. Гурил, хөөлгөгчөө хийгээд халбагаар сайтар хутгана

4. Алимаа цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчээд зуурмагтаа нэмж хутгана

5. Өөрийн дуртай хэвээр хэвийг гаргаж болно. 200 хэм халаасан шарах шүүгээнд 10-15 минут шарна

Гүнждийн үртэй жигнэмэг

Орц:

Гурил – 50 гр

Цөцгийн тос – 60

Элсэн чихэр – 120 гр

Өндөг – 1ш

Ванилла -1/2 халбага

Нимбэгний шүүс – 1 халбага

Гүнждийн үр – 160 гр

Хөөлгөгч /baking powder/ – 1/2 халбага

Давс – 1/2 халбага

Хийх арга:

1. Гурил, хөөлгөгч, давс хольж хутгана

2. Элсэн чихэр, цөцгийн тосоо хольж бэлдэнэ. Өндөг, ванилла, нимбэгний шүүсээ нэмээд миксердэнэ. 20-30 секунд амраана

3. Гурилаа бага багаар хийнгээ холино

4. Гүнждийн үрээ нэмнэ /гүнждийн үрээ шарж болно/

5. Жигнэмэгээ өрөхдөө хавтан дээрээ хүнсний цаас дэвсээрэй. Мөн 3-4 см – ын зайтай тавих хэрэгтэй. Учир нь зуурмаг урсаж бие биетэйгээ наалдана. 180 хэм халаасан шарах шүүгээнд шарна.

Шоколадтай жигнэмэг

Орц:

Шоколад -240 гр хайлуулна

Цөцгийн тос -4 халбага

Гурил – 2/3 аяга

Хөөлгөгч – 1/2 халбага

Өндөг – 2 ш том

Элсэн чихэр – 3/4 аяга

Ваниллийн элсэн чихэр – 1 халбага

Жижиглэсэн шоколад – 150 гр

Хийх арга:

1. Шарах шүүгээгээ 180 хэм халаана

2. Хүнсний цаас дэвсэж бэлдэнэ

3. Шоколадаа жижиг хэсэг болгон хэрчинэ

4. Элсэн чихэр, өндөг, ваниллагийн элсэн чихрээ хооронд холь миксэрдэнэ. /4 минут амраана/

5. 240 гр шоколад болон цөцгийн тосоо хамтад нь хийгээд хайлуулна

6. Шоколадаа нэмээд дахин сайтар миксэрдэнэ

7. Гурил, хөөлгөгч, давс зэргээ өөр саванд хийгээд хольж хутгасаны дараа шоколадта зуурмаг дээрээ нэмнэ.

8. Одоо жижиглэж хэрчсэн 150 гр шоколадаа нэмж хутгана

9. 5-7 см – ын зайтай тавина

10. 12-15 минут шарна

Овъёосны жигнэмэг

Орц:

Цөцгийн тос – 100 гр

Элсэн чихэр – 1 аяга

Өндөг – 2 ш

Овъёос – 1 аяга

Гурил – 1 аяга

Самар, хатаасан жимс…

Хийх арга:

1. Цөцгийн тос элсэн чихрээ хольж хутгана

2. Элсэн чихрийг уустал миксэрдэнэ

3. Өндгөө нэмж хутгана

4. Овъёосоо хийж холино

5. Өөрийн дуртай самар, хатаасан жимс, үзэм зэргээ хийнэ. 2 аягаа байхаар тооцно

6. Гурилаа нэмж миксэрдэнэ

7. Зуурмагаасаа тасдан авч бөмбөлөг хэлбэртэй болгоод хуурай гурил дээр өнхрүүлэн, жигнэмэгний хэвэнд хийнэ.

8. Хавтан дээр өрөхдөө хүнсний цаас дэвсэж, оливын тосоор тосолно

9. 200 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут шарж болгоно

Сүүтэй жигнэмэг

Орц:

Гурил – 400 гр

Элсэн чихэр – 200 гр

Цөцгийн тос – 100 гр

Өндөг – 1 ш

Сүү – 80 гр

Хөөлгөгч – 1/2 халбага

Хийх арга:

1. Цөцгийн тос элсэн чихрийг зөөлөн хутгаж холино

2. Өндөг, сүү, хөөлгөгчөө нэмээд миксэрдэнэ

3. Гурилаа нэмж холино

4. Зуурмагаа 7-10 мм – ын зузаантай элдэнэ

5. Өөрийн дуртай хэвээ ашиглана

6. Хавтан дээр хүнсний цаасаа дэвсээд 180 хэм халаасан шарах шүүгэнд шарна

7. 15 минут шарна

Бананатай жигнэмэг

Орц:

Банана – 1 ш

Овъёос – 1 аяга

Самар, үзэм , шоколад

Хийх арга:

1. Банана , овъёосоо хооронд нь хоьж миксэрдэнэ

2. Самар, үзэмс, шоколад зэргээ нэмж хутгаарай

3. 180 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут шарж болгоно.

Амтат жигнэмэг

Орц:

Гурил – 120 гр

Өндөг – 2 ш

Элсэн чихэр – 80 гр

Цөцгийн тос – 90 гр

Нимбэгний шүүс – 1 халбага

Хийх арга:

1. Хайлсан цөцгийн тос элсэн чихэр, өндөг зэргээ холино

2. Сайтар хольж хутгана

3. Гурил, нимбэгний шүүсээ нэмээд дахин сайтар миксэрдэнэ

4. Одоо мадлен хэлбэрт оруулна. Эсвэл өөрийн хүссэн хэлбэрт оруулж болно

5. 180 хэм халаасан шарах шүүгээнд 12- 15 минут шарна

Кофены үртэй жигнэмэг

Орц:

Сүү – 4 халбага

Уусдаг кофе – 5 халбага

Цөцгий – 200 гр

Крем 30% тослогтой- 200 мл

Элсэн чихэр – 250 гр

Какао – 3 халбага

Гурил – 650 гр

Хийх арга:

1. Халуун сүүн дээрээ кофегоо хйиж уусгана. Дээр нь элсэн чихэр, цөцгийн тос, крем , какао зэргээ нэмж хутгаад хэсэг амраана

2. Гурилаа хийж сайтар холино

3. Бөмбөлөг хэлбэрт оруулна. Хоёр тийш жаахан сунгаад дундуур нь хоёр зах хүртэл нимгэн зүснэ. Өөрөө хэлбэл кофе шиг хэлбэрт оруулах юм.

4. Дундуур нь зүсмэл болгохын тулд шүдний сойзны иш ашиглаж болох юм

5. 80 хэм халаасан шарах шүүгээнд 12- 15 минут шарна

“Зочид энд байна ” жигнэмэг

Орц:

Өндөгний шар – 2 ш

Ваниллын элсэн чихэр – 1 уут

Гурил – 230 гр

Нунтаг элсэн чихэр – 80 гр

Цөцгийн тос – 120 гр

Нимбэгний үрсэн хальс – 3/4 халбага

Хийх арга:

1. Шарах шүүгээг 180 хэм халааж бэлдэнэ

2. Хавтан дээр хүнсний цаас дэвсэж тосолж бэлдэнэ

3. Гурил , элсэн чихрээ нэг саванд хийнэ

4. цөцгийн тос, өндөгний шар, нимбэгний хальсаа нэмнэ

5. Бүгдийг маш сайн хольж хутгана

6. Зуурмагаа 5-10 минут амраана

7. Зуурмагаа хиам шиг урт нарийн болгож бөөрөнхий болгон хэрчинэ. /Буузны гурил тасдаж байгаатай адил/

8. 10 минут шарж болгоно

What's your reaction?

Related Posts

1 of 134

Leave A Reply

Your email address will not be published.