LifestyleЗөвлөгөөХоолны ЖОР

Хүүхдийн ходоод 5-н сар хүртлээ сүүнээс өөр зүйл боловсруулах хэмжээнд очоогүй байдаг. Сүүндээ цадахгүй бол эдгээр НЭМЭЛТ ХООЛ-ыг өгөөрэй

АНХНЫ НЭМЭЛТ ХООЛ🍶

Хүүхдийн ходоод 5-н сар хүртлээ сүүнээс өөр зүйл боловсруулах хэмжээнд очоогүй байдаг. Бүр сүүндээ цадахгүй бол 4-н сар гаргаад нэмэлт өгч болно💪🏻

Нэмэгдэл хоол бүрийг 7 хоног дасгаад өөрийг нэмж өгөөрэй, жишээ нь 7 хоног каш өгөөд дасахаар тараг өгч эхлээрэй,

КАШ

Humana юмуу Nestle-гийн будааны эсвэл овъёосны каш, Агуша, Фрутта няня усанд найруулдаг кашнаас өгч эхэлж болно. Буцламгай усанд найруулахгүй 70 градус орчимд найруулдаг шүү. Жимсний кашийг нь бүр 9 сар гаргаж байж өгдөг.

Хүүхэд амттай юм идчүүл хоолны дуршил бага талдаа болох гээд байдаг юм. Gerber-ийн бас хөхний сүүнд найруулдаг каш байдаг. Жаахан олдоц муутай байдаг байх, Манная каш бас чанаж өгдөг. Хүн хүний боломж өөр болохоор өөрөө мэдээд сонгоорой.Анх өгөхдөө 4-5 халбага өгөөд маргааш нь 5-6 гээд нэмээд явчиж болно😊

НУХАШ

Жимсний нухаш, амттан нтр өгмөөр л санагдаад байгааз, тэгдийн. Хүүхдээ эрхлүүлмээр хамаг юмаа зориулмаар санагддийн. Тэхдээ тэгж болохгүй шүү за, амттан маш их дуршил бууруулдаг. За тэгээд нухаш өгмөөр байвал ногооны нухаш өг.

Лаг жор мор мэдэхгүй ээ хэхэ, Би болохоор лууван, лууван хулуу, төмс брокколи чанаад гурилын ганжиндаа уут углаж байгаад нухаад өгчихдөг. Эсвэл Humana, Gerber ногооны нухаш бэлэн байдаг. Жимсний нухашийг бантандаа дассаны дараа 8,9 сараас өгвөл зүгээр санагддаг.

БУДААНЫ ШҮҮС

Хүүхэд угийн өнгөртэй байдаг. Заавал өнгөр тогтоох гээд байх хэрэггүй. Бас үнэхээр чацга алдаж удсан нтр бол анх будааны шүүс өгөхөд гэмгүй. Будааны шүүсийг сайн чанарын будааг УГААЛГҮЙ жижиг цайны халбагаар 2 хийгээд шанага дүүрэн шахуу ус хийгээд 20 минут орчим буцалгаад цагаан шүүс гарахаар нь өгнө.

Эсвэл будаагаа түүхийгээр нь миксэрдэж бутлаад шүүс хийж болно. Онцгүй будаа бол нэг зайлж угаагаарай. Будаа угаахад цагаан ус болдог яг тэр нь уг нь хамгийн сайн байдаг гээд сайн чанарын Со юмуу JPN будаа бол угаалгүй чанаарай.

ТАРАГ

Би болохоор каш нтр-дээ дасахаар өгдөг.Зарим хүүхдэд баас шингэлэх гээд байдаг талтай.Бас чихэргүй тараг л өгнө шүү анхнаасаа 😊
Тохирлоо шүү!😉😉😉

БООВ

5-н сар хүрээд гарт барьж болохоор боов бариулж болно. Сайн харж байгаарай, хахах гээд байдаг шүү. Хүүхдийн сүүний ээдэм, илчлэг гээд бас хөөрхөн нэмэлтүүд байдаг, тэрийг шинээр нь авч өгч бас болно

Humana нь нэрийн дэлгүүрүүдээр зардаг, саруул зах дотор, оргил зайсан өнгөрөөд кёокшүсангаар эргээд байдаг, 13-ын торгоны зам дотор, хороололд байдаг тэрнийг нь яг хааныг мэдэхгүймаа. Бас их дэлгүүрүүдээр харагддаг

Gerber нь америк барааны дэлгүүрүүд бас их дэлгүүрүүдээр харагддаг. Nestle нь меркури, монос болон их дэлгүүрүүдээр харагддаг. За тэгээд 11 цагийн үед каш, 1-2 цагийн үед будааны шүүс, 4-5 цагийн үед нухаш өгөхөд болно. Тараг бол 6 цагийн үед ч юмуу, дундуур нь тэгээд МӨӨМлөнө дөө

☝🏻️Аан тийн БАНТАН 6 сараас наашгүй шүү😉

Миний зөвлөгөө таалагдаагүй бол таагүй зүйл бичих хэрэггүй шүү, өөрийн бодлоосоо л хуваалцлаа. Авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй, баярлалаа😊

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 123

Leave A Reply

Your email address will not be published.