ЗөвлөгөөСонирхолтойХоолны ЖОР

Нээх гоё амттай гэрийн хөвсгөр талх барьж сурцгаахуу ХАДГАЛААД АВААРАЙ

Нээх гоё амттай гэрийн хөвсгөр талх барьж сурцгаахуу ХАДГАЛААД АВААРАЙ

#Талх \маш сайн хөөж, хөвсгөр болдог талх\

ОРЦ : 

Гурил -1кг

Элсэн чихэр -80гр

Ургамлын тос -60гр \ 4 том халбага\

Данбаоли-12гр \1 бүтэн\

Давс -5гр

Ус-600мл

Ванил-1уут (хийхгүй байж болно)

1. Усандаа дрож, элсэн чихэрээ хийж хутгаж тавина \10 орчим минут\

2. Гурилаа голд нь хонхойлгоод тос, ванил, давсаа хийгээд хооронд нь холино

3. Устай холимог дээшээ бөмбийгөөд ирэх үед гуриландаа хийгээд зуурна

4. Зуурсан гурилаа дулаан газар 1 цаг хөөлгөнө

5. Хөөсөн гурилаа нухаж, хөөлт даран ахиад 30 минут орчим хөөлгөнө

6. Талхны хэвээ тослоод гурилаа багтахаар хийнэ\хэрэв хоёр, гурван янзын хэвтэй бол гурилаа тааруулан хувааж хийнэ\

7. Хэвэнд байгаа гурилаа ахин 30 минут хөөлгөнө

8. Хөөлгөж дуусаад хэвэнд байгаа гурилаа дээрээс нь хонхойлгох маягаар бага зэрэг дарна

9. Шарах зуухаа 170 хэмд халаагаад талхаа хийн 1 цаг жигнэнэ

10. Шарах зуухаа унтраагаад дотор нь 20-30 орчим минут байлгана

11. Талхаа хөргөж байгаад чихэртэй усаар дээд талыг нь өнгө оруулж болно

Ингээд амтат талх бэлэн боллоо жороо фэйсбүүкийн найз нөхөдтэйгээ хуваалцаарай ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 134

Leave A Reply

Your email address will not be published.