СонирхолтойХоолны ЖОР

Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жорууд ШЕЙРЛЭЭД АВААРАЙ

Мөөг, гурвалжин будаатай агшаамал

100 грам нь 69 ккал:

3.8 гр уураг

2.62 гр өөх тос

9.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

Гурвалжин будаа – 1 аяга

Ус – 2 аяга

Мөөг – 400 гр

Сонгино – 1 ш

Яншуй – 1 баглаа

Оливийн тос

Давс

Бэлтгэх арга : Гурвалжин будаагаа агшаана. Энэ хооронд мөөг болон сонгиноо хэрчиж бэлдээрэй. Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, сонгиноо бор, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Үүний дараа мөөгөө нэмж, 5-7 минут хуурах хэрэгтэй. Яншуйгаа хэрчиж хайруулын тавган дээрээ нэмж, давсаараа амтална. Агшаасан будаагаа ногоон дээрээ хийж хутгаснаар таны хоол бэлэн болох юм.

Гурвалжин будаатай тахианы гол мах

100 грам нь 120 ккал:

3.8 гр уураг

2.62 гр өөх тос

9.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

Гурвалжин будаа – 1 аяга

Тахианы гол мах – 500 гр

Лууван – 2 ш

Сонгино – 2 ш

Сармис – 2-3 хумс

Оливийн тос

Давс

Бусад амтлагчууд (таны сонголт)

Бэлтгэх арга:

Гурвалжин будаагаа агшаана. Тахианы гол махаа урт нарийн хэлбэртэй, сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа дунд зэргийн хэмжээтэй үрүүлээр үрээрэй. Хайруулын тавгандаа оливийн тос хийж, тахианы гол махаа хуураарай. Давс бусад амтлагчуудаар махаа амтална. Тахианы махаа бор өнгөтэй болмогц сонгиноо нэмж хийн, 3-4 минут хуурах юм. Луувангаа хоолондоо нэмсний дараа, бага зэргийн давс цацаж, 7-8 минут битүү чанаарай. Будаа болон ногоо, махаа хольсноор таны амтат хоол бэлэн болно.

Тахианы цээж махтай будаа

100 грам нь 157 ккал:

12.8 гр уураг

2.62 гр өөх тос

23.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

Гурвалжин будаа – 200 гр

Тахианы цээж мах – 200 гр

Тараг – 2 цайны халбага

Шар буурцгийн сүмс – 2 цайны халбага

Сүү – 100 мл

Сонгино – 1 ш

Давс

Бусад амтлагчууд (таны сонголт)

Бэлтгэх арга:

Гурвалжин будаагаа агшаана. Тахианы махаа жижиг нарийн хэлбэртэй хэрчиж хуурна. Мах бэлэн болмогц сонгиноо нэмж, шаргал өнгөтэй болтол хуураарай. Үүний дараа соусаа бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд: Сүү, тараг, шар буурцгийн сүмсээ хольж 3-4 минут хутгана. Бэлтгэсэн соус дээрээ хагас аяга ус нэмж хийгээд 15 минут буцалгана. Үүн дээрээ будаа, тахианы мах, сонгиноо нэмж хийн хутгаад л таны зоог идэхэд бэлэн болно.

Гурвалжин будаатай бөөрөнхий мах

100 грам нь 144 ккал:

16.8 гр уураг

4.62 гр өөх тос

40.6 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

Гурвалжин будаа – 300 гр

Том сонгино – 100 гр

Татсан үхрийн мах – 500 гр

Өндөг – 1 ш

Лууван – 100 гр

Давс

Хар перец

Бэлтгэх арга:

Агшаасан будаагаа том саванд хийж, дээр нь хэрчсэн сонгино, татсан үхрийн махаа нэмнэ. Өндөг, хар перец, давс зэргээ нэмээд, сайтар базаж хутгаарай. Базсан махаа бага багаар авч, алгандаа эргүүлж, бөөрөнхий болгоно. Үүнийгээ 30 минут жигнэснээр, хоол бэлэн болно.

Гурвалжин будаатай хуурга

100 грам нь 155 ккал:

5.8 гр уураг

4.62 гр өөх тос

13.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

Тахианы гол мах – 250 гр

Лууван – 1 ш

Сонгино – 1 ш

Гурвалжин будаа – 1 аяга

Оливийн тос

Давс

Хар перец

Бэлтгэх арга:

Тахианы махаа жижиг болгон хэрчээд хуурна. Сонгиноо жижиглэж хэрчээд, луувангаа үрүүлээр үрж хамтад нь 10 минут орчим хуурч болгоорой. Үүн дээрээ агшаасан будаагаа нэмж, давс, перецээр амтлахад л хангалттай.

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.