ЗөвлөгөөЭрүүл мэнд

Унтахаасаа өмнө сүү уух нь маш ашигтай

Сүү бол шим тэжээлийн маш сайн эх үүсвэр бөгөөд таны ясыг эрүүл байлгадаг. Сүүг унтахаасаа өмнө уувал илүү их ашиг тустай байдаг.

Жишээлбэл: Энэ нь таныг хурдан унтахад тусалдаг төдийгүй шөнө дунд сэрэхгүйгээр тайван унтах, жин хасахад түлхэц болдог байна.

             1. Сүү нь таны унтах чанарыг сайжруулах нэгдлүүдтэй байдаг. 

Хүмүүс амьтан дээр хийсэн судалгаагаар сүү ууж унтах нь илүү сайн унтаж амрах боломжтой болохыг баталжээ. Сүү нь триптофан ба мелотонин агуулдаг бөгөөд энэ нь таныг илүү амархан, хурдан унтахад тусална. Триптофан нь серотониныг үйлдвэрлэхэд чухал үүрэг гйүцэтгэдэг бөгөөд ингэснээр таны сэтгэл санааг дээшлүүлж, тайвшрахад тусалдаг төдийгүй мелатонины үүрэг гүйцэтгэдэг.

Мелатонин нь таны өдөр тутмын хэмнэлийг зохицуулахад тусалдаг бөгөөд унтах бэлтгэлийг хангадаг. Мөн судалгаагаар мелотинин, триптофаны нэмэлт тэжээл уух нь унтаж байх үеийн сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралыг бууруулдаг болохыг тогтоожээ.

                                                  2. Сүү бол уургийн эх үүсвэр

Хэрэв та унтахаасаа өмнө оройн хоол идээгүй бол шөнөжингөө унтахгүй байх асуудал гарч болзошгүй юм. Ходоод чинь өлсөөд шөнө дунд сэрэхийг хүсэхгүй байвал унтахаасаа өмнө сүү ууж үзээрэй.

                          3. Унтахаасаа өмнө сүү уух нь сэтгэл зүйд нөлөөлнө.

Унтахаасаа өмнө сүү уух нь тодорхой хэмжээгээр унтаж амрахад нөлөөлдөг. Яагаад гэвэл энэ нь тайвширч унтахад тусалдаг. Өөр нэг онол бол бүлээн сүү нь хүүхэд байхдаа унтахынхаа өмнө сүү уудаг байсныг санагдуулж, сайхан дурсамж сэргээж, тайвшруулах нөлөөтэй байдаг.

                                                     4. Жин хасахад тусална. 

Хэрэв та сүүг унтаж амрах зан үйл болгоод үр дүнд хүрвэл жин хасахад тусална. Нойрны чанар муу байгаа нь жин нэмэхэд хүргэж болзошгүй тул үүнийг сайжруулах нь хэвийн жиндээ ороход тусална.

Сүү нь тэжээллэг уураг агуулдаг тул шөнө оройн хоолыг сайн орлодог бөгөөд ингэснээр таны жин хасагдах болно.

                                             5. Булчингийн массыг нэмэгдүүлнэ. 

Сүү нь казеин ба шар сүүний уураг агуулдаг. Орой казеин ба шар сүүний уураг хэрэглэвэл нэг шөнийн дотор булчингийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаа харуулсан.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.