LifestyleЭрүүл мэнд

Огцом жин нэмээд байна уу? Ийм учиртай байж магадгүй л юм…

Жингээ хасна гэдэг нь хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр шаарддаг хүндхэн даваа билээ. Хоолны дэглэм барьснаар түргэн хугацаанд их хэмжээний жин хасагддаг ч буцаад өмнөхөөсөө илүү таргалах магадлал 58 хувьтай байдаг байна.

Life Style сайт та бүхэндээ жин нэмэх магадлалтай 7 хүчин зүйлийг танилцуулж байна.

  1. Заримдаа дасгал хийснээр жин нэмэгддэг

Тийм ээ, дасгал хийснээр биеийн масс жин нэмэгдэх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь муу зүйл биш ээ, харин ч гайхалтай үр дүнд ойртож байгаагийн илрэл юм. Учир нь дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр булчингийн масс нэмэгдэж, хүчирхэг биетэй болж байгаагийн дохио байдаг.

  1. Та ёо-ёо хоолны дэглэмд орчихсон байна

Жингээ санаатайгаар хассаны дараа шалтгаангүйгээр жин нэмэхийг ёо-ёо дэглэмд шилжих гэж нэрлэдэг. Хэрэв энэ хэв маяг үргэлжилбэл цаг хугацаа өнгөрөх тусам жин нэмэх эрсдэлтэй. Заримдаа хоолоо хасах нь хоолыг цадталаа идсэний дараа авдаг мэдрэмжийг өөрчилж, энгийн үеийнхээс илүү идүүлэх гээд байдаг. Хэрэв та хоол идэхгүй байж жингээ хасахаар төлөвлөж байгаа бол 5 жилийн дотор алдсан бүх өөх тосоо буцааж авах магадлалтай. Жингээ барихын тулд хоолоо хасах бус амьдралдаа эрүүл хэв маяг оруулах хэрэгтэй. Энэ нь элсэн чихэр, боловсруулсан хоол хүнсийг хэрэглээнээсээ хасч, нэмэлтээр дасгал хөдөлгөөн хийж, уураг, эслэгээр баялаг тэжээллэг хоол хүнс хэрэглэх явдал юм.

  1. Та хангалттай эслэг болон уураг авч чадахгүй байна

Хэрэв та эслэг болон уургаар баялаг хүнс сонгож хэрэглэдэггүй бол энэ нь таны биед өөх хуримтлагдаж байгаагийн нэг шалтгаан байж болох юм. Эслэг нь таны хоолны дуршлыг хянахад тусалдаг бөгөөд удаан хугацааны туршид цатгалан байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Эслэг сайн авахын тулд буурцагт ургамал, буурцаг, хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлээрэй. Өдөр бүр 14 грамм эслэг идвэл илчлэгийн хэмжээ 10% -иар буурдаг. Нэмж дурдахад уургийн дутагдал нь таныг жин нэмэхэд нөлөөлдөг. Уураг нь таныг хэт их хоол идэлгүй ч гэсэн удаан хугацаанд цатгалан байлгах чадалтай. Мөн энэ нь булчингийн массыг хадгалж, жингээ хэвийн байлгахад чухал ач холбогдолтой бодисын солилцоог идэвхжүүлдэг зүйл юм.

  1. Та хэтэрхий идэвхитэй

Ажил, хувийн цаг хоёрын хооронд зохистой харьцааг баримтлах нь бидний нийгмийн амьдрал чухал байдаг. Найз нөхөдтэйгөө гадуур зугаалах үедээ ердийн үеийнхээсээ илүү ихийг идчих гээд байдаг. Энэ нь олон нийтийн арга хэмжээнд оролцсноор жинг нэмэгдэхэд хүргэж болзошгүй илчлэгийн хэмжээг нэмж байгаа гэсэн үг юм.

  1. Та хүнсний жагсаалт гаргадаггүй

Хэрэв та хүнсээ цуглуулдаг ямар ч төлөвлөгөөгүй бол энэ нь таны жинг нэмэгдэхэд гол нөлөө үзүүлдэг зүйл байж магадгүй юм. Зөв, сайн төлөвлөлттэй хүнсний жагсаалт цаг болон мөнгөнд хэмнэлттэйгээс гадна биед сөрөг нөлөөтэй хүнс худалдан авахаас сэргийлж өгч чаддаг.

  1. Та ундаа их уудаг

Жимсний амттай, хийжүүлсэн болон чихэрлэг ундаанууд ууснаар жин нэмэх шалтгаан болох магадлалтай. Бидний тархи ундаанаас авах илчлэгийн хэмжээг хоолноос авдаг шигээр тооцдоггүй. Энэ нь та дараа нь хоол идэх үедээ нэмэлтээр өөх тос биедээ хуримтлуулна гэсэн үг юм.

  1. Та хэт ядарсан.

Нойр дутуу байх, ядарч сульдах нь огцом жин нэмэхэд нөлөөлдөг. Учир нь энэ нь дасгал хийх хүсэл эрмэлзэлгүй байдлаас үүдэлтэй дааврын өөрчлөлтүүдийн нэг хэсэг юм. Дээрээс нь, хэрэв та хангалттай унтаж чадахгүй бол гэдэс дотор өөх тос үүсэх эрсдэлтэй. Хэрэв та нэг шөнө 7 цаг ба түүнээс дээш унтдаг бол илүүдэл жингээсээ салах магадлал 33% -иар илүү байх болно гэсэн судалгаа гарчээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.