LifestyleЭрүүл мэнд

Таны нүүр царайг танигдахгүй болтол нь өөрчилж чадах хүнсний бүтээгдэхүүнүүд

Дахин нэг хундага дарс уухаасаа өмнө, дахин нэг гурилан жигнэмэг идэхээсээ өмнө ходоодонд чинь орж байгаа зүйл таны арьсанд хэрхэн нөлөөлж болох талаар бодоод үзээрэй.

Life Style сайт та бүхэндээ ямар төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь арьсанд муу байдаг талаар сонирхуулахаар бэлтгэлээ.

Дарс

  • Дарсанд их хэмжээний элсэн чихрээс гадна пестицид, сульфид байдаг тул согтууруулах ундаа нь таны биеийг усгүйжүүлнэ. Таны бие ус алдаж, элэг хэт их ачаалалтай болж, маргааш нь хоол боловсруулалт тань доголдож болзошгүй тул арьс үрчлээтсэн, улайсан, унжсан харагдана.
  • Алсдаа архидан согтуурах нь гэдэсний ашигтай бактерийн тоог багасгаж, янз бүрийн өвчин үүсгэдэг.
  • Юу хийх вэ? Архинаас дор хаяж 3 долоо хоногийн турш татгалзах хэрэгтэй. Энэ бол таны арьсыг нөхөн сэргээх хангалттай хугацаа бөгөөд дараа нь 80:20 дүрмийг хэрэгжүүлээрэй. Энэ нь та тохиолдлын 20% -д нь ганц хоёр шил уухыг зөвшөөрч байхад нөгөө 80% -д нь татгалзаж байгаа гэсэн үг юм.

Сүү

  • Лактозний харшилтай хүмүүсийн хувьд кофенд орсон багахан сүү, зайрмаг зэргийг идэх төдийд арьс нь цочирч, улайдаг. Бид нас ахих тусам лактозын солилцооны ферментийг их хэмжээгээр алддаг бөгөөд энэ нь нүүрний арьсанд үрэвсэл үүсгэдэг.
  • Хэрэв таны нүүр хавдаж, нойрмоглож, арьс нь үрчлээтэж байгааг анзаарсан бол хэдэн долоо хоногийн турш бүх сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж, гадаад төрхөө ажиглаад үзээрэй.

Элсэн чихэр

  • Сахар нь зөвхөн таны жинд төдийгүй арьсанд нөлөөлдөг. Сахарын хэтэрсэн хэрэглээ нь люкозын эргэлтийг хурдасгаж, илүүдэл глюкозын молекулууд коллагентай холбогдож, түүнийг гэмтээж арьсыг хатуу, ширүүн болгодог. Энэ нь таны арьсны хөгшрөлтийг хурдасгаж, үрчлээ үүсгэж, пигментацийг тасалдуулна.
  • Арьсныхаа эрүүл байдлыг хадгалах цорын ганц арга бол чихрийн хэрэглээгээ багасгах явдал юм.

Глютон

  • Эдгээр бүх шинж тэмдгүүд нь таны биед улаанбуудай, хөх тариа, овъёос, арвай болон тэдгээрт суурилсан ундаа (шар айраг, виски, архи гэх мэт) -д агуулагдах уураг болох глютон нь бодисын солилцоонд орох чадваргүй байгааг илтгэж байгаа юм.
  • Глютонд мэдрэг эсэхээ 2-3 долоо хоногийн турш гурил, буудай агуулсан бүтээгдэхүүн хасч үзээд мэдээрэй. Хэрэв 2 долоо хоногийн дараа ч энэ шинж тэмдэг илэрсээр байвал энэ нь өөр хүнсэнд мэдрэг байна гэсэн үг юм_ Гэхдээ эдгээр хүнсний хэрэглээгээ танах хэрэгтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.