LifestyleЭрүүл мэнд

Хэрэв та өдөрт 6 ширхэг чавга идвэл ийм зүйл болно

Чавга нь жингээ хасах, хоол боловсруулах чадварыг сайжруулах, яс, цусаа эрүүл байлгах зэрэг маш олон ид шидтэй. Энэхүү хатаасан жимс нь таны бие махбодид шаардлагатай эрүүл тэжээллэг чанараар дүүрэн байдаг. Бүх ашиг тусыг нь хүртэхийн тулд та өдөрт 6 ширхэг чавга идэх хэрэгтэй.

Life Style сайт та бүхэндээ энэхүү гайхалтай жимсний ашиг тусыг танилцуулж байна.

  1. Биед сайн

100 грамм чавганд 732 мг кали агуулдаг. Энэхүү макроминерал нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг тул бидний биед зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь тархинд цус харвах эрсдэлийг бууруулж, ясыг эрүүл байлгаж, булчингийн эрүүл өсөлтөд тусалдаг бөгөөд мэдрэлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлж чаддаг. Бид бүхэн танд өдөрт 4,700 мг кали идэхийг зөвлөж байна. Үүний тулд та чавгыг навчит ногоо, банана, алим гэх мэт бусад хоол хүнстэй хослуулан хэрэглэж болно.

  1. Цус төлжүүлдэг

Таны биед төмөр дутмагших нь цус багадалт үүсгэж болзошгүй бөгөөд энэ нь ноцтой асуудалд ч хүргэх магадлалтай. Эдгээрийн дотроос хүндэрсэн ядаргаа, зүрх, уушигны асуудал, жирэмслэлттэй холбоотой бүхий л асуудлууд орно. Хатаасан чавга нь төмрийн агуу эх үүсвэр бөгөөд эдгээрээс урьдчилан сэргийлэхэд туслах шилдэг бүтээгдэхүүний нэг юм шүү.

  1. Тэд хоол боловсруулах чадварыг сайжруулж чаддаг

Чавга нь хоол боловсруулах чадварыг дэмжигч гол элемент болох эслэгээр баялаг. Жишээлбэл, нэг аяга нунтаг чавганд 12 грамм эслэг агуулдаг. Дээрээс нь эдгээр нь сорбитол агуулдаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Өдөрт 6-аас илүүгүй хатаасан чавга идэхийг зөвлөж байна.

  1. Өтгөн хаталтыг эмчилнэ

Өтгөн хаталтыг эмчлэхийн тулд та өөртөө тусгай хольц хийж болно. 1 аяга алимны жан, 1 аяга овъёосны хивэг, эсвэл боловсруулаагүй улаан буудайн хивэг, 3/4 аяга чавганы шүүсийг холино. 1-2 хоолны халбагыг ойролцоогоор 240 мл устай хольж ууна. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.

  1. Жин хасахад тусална

Чавгыг тогтмол идэх нь удаан хугацаагаар цатгалан мэдрэмж төрүүлэх ба жингээ амжилттай хянахад тусална. Жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүдийг 2 бүлэгт хуваан судалгаанд хамруулж үзсэн байна. Нэг бүлэг нь эрүүл чийрэг хоолны дэглэмийн нэг хэсэг болгон хатаасан чавга идэж, 12 долоо хоногийн хугацаанд 4.4 фунт хассан байна. Харин нөгөө бүлэг чавга огт хэрэглээгүй хэдий ч эрүүл хоолны дэглэмийг сахисан ба 12 долоо хоногийн хугацаанд дарауй 2 фунтээр бага жин хаяжээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.