LifestyleЭрүүл мэнд

Өдөрт хэдэн аяга кофе уувал биед ашигтай вэ?

17-р зууны үед кофе уувал цаазаар авах ял шийтгэдэг байжээ. Тэр үед оюун ухаанд нөлөөлөх хүчтэй гэж үздэг байв. Аз болоход бид одоо кофег хүссэн хэмжээгээрээ ууж болох бөгөөд түүний найрлага дахь олон төрлийн нэгдлүүд бидний эрүүл мэндэд тустай болох нь батлагдсан юм. Гэхдээ нэг өдөрт хэдэн аяга кофе уух ёстой тал дээр эрдэмтэд маргалдсаар байна.

Life Style сайт та бүхэндээ өдөрт хэдэн аяга кофе уух нь биед ашигтай талаар хүргэхээр бэлтгэлээ.

Кофе уух нь зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй

ХБНГУ-ын хэсэг эрдэмтэд кофеин бидний судасны эсүүдэд эерэг хариу үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ. Энэ нь эдгээр эсүүдийн ажлын арга барилыг сайжруулж, шинээр эс төлжүүлэхэд хүргэдэг. Судлаачид бидний зүрх сэтгэлийг удаан залуу байлгахад шаардлагатай кофены хамгийн тохиромжтой хэмжээ нь өдөрт 4 аяга байдаг гэж үзжээ.

Кофе уудаг хүмүүс урт насалдаг.

Олон жил явуулсан судалгаагаар кофе уудаг хүмүүс зарим өвчинд нэрвэгдэх нь арай бага бөгөөд кофе уудаггүй хүмүүсээсээ илүү урт насалдаг болох нь тогтоогдсон. Энэ жагсаалтад зүрх судасны өвчин, цус харвалт, гэмтэл, амьсгалын замын өвчин, халдвар, чихрийн шижин зэрэг багтсан болно. АНУ-д 400,000 хүний дунд явуулсан томоохон судалгаагаар өдөр бүр кофе уудаг хүмүүс кофены хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад ямар нэгэн шалтгаанаар нас барах магадлал багатай байдаг нь батлагджээ.

Гэхдээ та ихэвчлэн арван аяга эсвэл түүнээс дээш аяга уугаад байвал эрсдэлтэй нөхцөл байдал руу шилжиж эхэлнэ. Кофег хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс эрүүл мэндийн зарим хүндрэлтэй нөхцөлд байж магадгүй юм. Судалгаанаас харахад өдөр бүр 6-аас дээш удаа эспрессо уух нь зүрхний өвчлөлийг 22% хүртэл нэмэгдүүлж болзошгүй ажээ.

Таны кофег эрүүл бус болгодог зүйл юу вэ?

Хэрэв та өдөрт 6-аас илүү аяга кофе ууж байгаа бол та цор ганц кофейнд донтоод зогсохгүй эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна. Кофенд дурлагчид ихэвчлэн цөцгий, элсэн чихэр болон сүүтэй хольж хэрэглэдэг.

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.