LifestyleЭрүүл мэнд

Веган хооллолт ДАВУУ ТАЛТАЙ ЮУ?

Өдөр ирэх тусам веган хоолтон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь таны биед гайхалтай ашиг тустайгаас гадна байгаль орчинд маань эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?. Веган хоолны дэглэм баримталдаг хүмүүс мах иддэг хүмүүс болон цагаан хоолтнуудтай харьцуулахад үе мөчний үрэвсэл болон ясны сийрэгжилтэнд өртдөггүй ажээ.

Lifestyle сайт та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

  1. Та илүү сайн нойрсох чадвартай болно

Веганууд ерөнхийдөө фиброз, өөх тос багатай хоол иддэг. Энэ нь бат бөх нойрсоход хамгийн тохиромжтой жор ажээ. Ургамлын гаралтай хоол идэх болсноор таны нойрны гормон болох серотонины ялгаруулалт нэмэгдэнэ. Мөн унтахаасаа өмнө будаа болон төмс гэх мэт цардууллаг хүнс идсэнээр илүү бат бөх нойрсож, дараа өдөр нь эрч хүчээр дүүрэн байдаг ажээ.

  1. Таны жин хасагдана

Веган хоол идсэнээр хүний жинд нөлөөлдөг болохыг хэд хэдэн судалгаа харуулаад байна. Нэг судалгаагаар, веган хоолны дэглэм баримталдаг насанд хүрэгчид болон хүүхдүүд уураг, холестерол ба ханасан өөх тос бага хэрэглэдэг учир ийм үр дүн гардаг гэжээ. Чухамдаа, веган хоолны дэглэм баримталдаг хүүхдүүд судалгааны явцад дунджаар 6.7 фунт (3.1 кг) турсан байна.

3. Үе мөчний үрэвсэлд өртөх эрсдэл багасна

Цөцгийн тос, бяслаг, бургер зэрэг хоол хүнс нь ханасан өөх тос ихтэй тул үе мөчний үрэвслийг үүсгэдэг. Шинэ судалгаагаар ургамлын гаралтай хоол хүнс, ялангуяа веган хооллолт нь үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг арилгахад тусалдаг болохыг харуулсан. Энэ нь та тогтмол биш юм аа гэхэд хааяа веган хоол идсэнээр үе мөчний үрэвсэлд өртөх эрсдлээ бууруулж байна гэсэн үг юм шүү.

4. Таны арьс гэрэлтэх болно

Бидний идэж байгаа зүйл бидний арьсанд шууд нөлөөлдөг. Судалгаанаас харахад ургамлын гаралтай хоол тэжээл тогтмол хэрэглэснээр батгыг арилгаж, арьсыг чанга, толигор харагдуулдаг байна. Сүү, цагаан идээний хэрэглээгээ хязгаарлаж, байгалийн антиоксидант болох хоол хүнсийг их хэмжээгээр идэх нь таны арьсанд тустай.

5. Та илүү эрч хүчтэй болно

Веган хоолны дэглэм нь таны энергийн түвшинг нэмэгдүүлдэг. Ургамлын гаралтай хоолны дэглэм нь таны биед шингэхэд илүү хялбар байдаг тул ходоодонд хэт их ачаалал ирдэггүй гэсэн үг юм. Таны хоол боловсруулах систем хэт их ажиллаж байх үед танд нойр хүрэх, ажил хиймээргүй санагдах зэрэг мэдрэмжүүд төрөх болно. Тиймээс веган хоолны дэглэм сахиснаар өдрийн эрч хүч болон ажлын бүтээмж тань эрчимтэй нэмэгдэх нь ээ.

What's your reaction?

Related Posts

1 of 57

Leave A Reply

Your email address will not be published.