Эрүүл мэнд

Веган хооллолт ИЙМ СУЛ ТАЛТАЙ

Веган хоолтон болох нь маш олон давуу талтай талаар өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Байгаль орчноо хамгаалж байна, амьтны амь бүрэлгэхгүй байна, бидний бие илүү эрүүлжиж байна гэх мэт. Гэхдээ Веган  бол төгс хооллолтын дэглэм биш юм. Веган хооллолтоос мах болон бусад хүнсний зүйлсийг хассанаар хүний биед байх ёстой зарим нэг шим бодисууд алдагддаг ба эдгээр нь заримдаа маш ноцтой үр дагаварт ч хүргэх эрсдэлтэй байдаг.

Life Style сайт та бүхэндээ Веган хоолтон байхын сул талуудын талаар мэдээлэл бэлтгэлээ.

  1. Таны даавар өөрчлөгдөж болно.

Шар буурцаг нь сайн мах орлуулагч байж болох боловч хэт их идвэл таны биед сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та махны уургийг шар буурцгийн уургаар тогтмол орлуулж байвал энэ нь таны биеийн дааврын солилцоог өөрчилдөг байна. Шар буурцгийг их хэмжээгээр идэх нь таны дааврын хяналт, тэнцвэрийг хариуцдаг бамбай булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг болох нь тогтоогджээ. Иймд арай өөр мах орлуулагч хэрэглэж байхыг зөвлөж байна.

2. Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө

Давс, өөх тос, элсэн чихэр ихээр агуулсан хог хаягдал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах нь таны амтлах мэдрэмжинд нөлөөлдөг. Ургамлын гаралтай хоолны дэглэм барьж, амьтны гаралтай бүтээгдэхүүн, өөх тосыг хасахад таны амт мэдрэх чадвар өөрчлөгддөг. Энэ нь та урьд өмнө нь идэж байгаагүй, дургүй байсан зүйл тань танд одоо илүү гоё амтагдана гэсэн үг юм аа.

3. Таны гэдэс дүүрдэг болно

Брюссель нахиа, брокколи, байцаа гэх ногоог тогтмол идвэл гэдэс тань илүүдэл хийгээр дүүрч, ходоод тань хямрах магадлалтай. Таны бие их хэмжээний эслэгийг боловсруулах чадваргүй тул гэдэс тань хийгээр дүүрч байна гэсэн үг юм. Иймд веган хоолны дэглэм баримталж байгаа тохиолдолд тогтмол ус ууж байхыг зөвлөж байна.

4. Таны биеийн үнэр өөрчлөгдөнө

Мах идсэнээр хүчтэй үнэртэй бодис ялгаруулдаг бол хүнсний ногоо, үр тариа идэх нь тэр үнэрийг өөрчилдөг. Байцаа, сонгино гэх мэт зарим ногоонд байгалийн хүхэр их хэмжээгээр агуулагддаг. Таны хоолны дэглэм эдгээр хүнсийг агуулдаг бол таны хөлс, амьсгалаас эдгээр бодисууд үнэртэнэ гэсэн үг юм.

5. Яс тань сийрэгжинэ

Веган хоолны дэглэм нь веган бус хүмүүстэй харьцуулахад кальци, Д аминдэмийн хэмжээ багатай болно гэсэн үг юм. Энэ нь ясны сийрэгжилтийн эрсдэлийг ихэсгэж, ясны нягтшил бага, хугарахад амархан болдог гэдгийг Оксфордын Их Сургуулийн хийсэн шинэ судалгаанд дурджээ. Энэ нь нэг талаар веганчууд хонго, хөл, нугаламын хугарал ихтэй тул Биеийн Жингийн Индекс нь бага байдагтай холбоотой гэж тэд тайлбарлаж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.