Эрүүл мэнд

Хүчтэй донтуулах аюултай 6 үйлдэл

Донтолт гэдэг бол хар тамхи, компьютер болон гар утас зэргээр л хязгаарлагддаг асуудал биш юм. Бид арьсаа чийгшүүлэх, хийжүүлсэн ундаа уух, хөгжим сонсох зэрэг өдөр тутамдаа хийдэг хамгийн энгийн үйлдлүүдэд ч донтох магадлалтай байдаг байна.

Life Style сайт та бүхэндээ хамгийн энгийн үйлдлүүд боловч донтуулах чадвар хамгийн өндөртэй 6 зуршлыг танилцуулж байна.

  1. Арьсаа чийгшүүлэх

Арьсанд хэт олон чийгшүүлэгч бүтээгдэхүүн түрхвэл өөрийгөө чийгшүүлэх чадвараа алдаж эхэлдэг. Арьсандаа тогтмол тос түрхдэг хүн нэг удаа тос түрхэхгүй явбал хуурай арьстай сар хоног явах ба арьс өөрийгөө чийгшүүлэхэд 3 долоо хоног шаардагддаг болдог гэсэн судалгаа гарчээ.  Гэхдээ сайн мэдээ гэвэл арьс өөрийгөө чийгшүүлэх чадвараа бүрэн алддаггүй ба цаг хугацаа өнгөрөх тусам тэр чадвараа сэргээж чаддаг байна.

  1. Сахаргүй хийжүүлсэн ундаа уух

Сахарын агууламжгүй хийжүүлсэн ундаа нь найрлагадаа зохиомол элсэн чихэр агуулдаг бөгөөд тэдгээр нь элсэн чихэртэй ижил амттай тул уух хүслийг өдөөж, донтолт үүсгэдэг. Тиймээс жингээ хасахыг хүсч байгаа бол жирийн хийжүүлсэн ундаанаас татгалзаад Сахарын агууламжгүй ундаа уудаг болох нь тийм ч сайн арга биш юм.Эсрэгээрээ хиймэл сахарын агууламжтай энэ бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэх магадлалтай гэсэн судалгаа бий.

  1. Танн хийлгэх

Судалгаагаар  хэт ягаан туяанд шарж арьсаа борлуулах үед хүний тархины цусан хангамжийн эргэлт нэмэгддэг байна. Энэ нь донтолт үүсгэх гол хүчин зүйл болдог. Ийм ч учраас хүмүүс гэрээсээ гарах шаардлагагүй үедээ ч гэсэн гэртээ арьсаа шаруулж хэвтдэг байна. Хэт ягаан туяагаар арьсыг борлуулах нь арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хэмээн арьсны эмч нар үздэг билээ. Иймд энэ төрлийн үйлдлээс зайлсхийж байвал танд тустай.

  1. Уруулын бальзам түрхэх

Энэ нь сэтгэл судлалын салбарт “Зан төлвийн донтолт” гэдэг ангилалд хамаардаг хүчтэй донтуулдаг үйлдэл юм. Маш олон хүн уруулын бальзамд донтсон байдаг. Энэ төрлийн үйлдлийг олон давтамжтай хийх нь хумсаа мэрэх, цагаан үс түүх, чих ухах зэрэгтэй адил донтолт үүсгэдэг ажээ.

  1. Хөгжим сонсох

Хөгжим сонсох үед бидний тархинаас допамин ялгардаг. Хэдийгээр энэ нь бидэнд илүү их сэтгэлийн хөөрөл, хүсэл эрмэлзэл төрүүлж болох боловч хөгжим сонссоноор танин мэдэхүйн гүйцэтгэл нэмэгдэж, стресс буурч, сэтгэл санааг өргөдөг зэрэг олон давуу талтай болгодог.

  1. Шүдээ цайруулах

Шүдээ цайруулахад донтох нь сэтгэцийн эмгэг төрөлд хамаардаг ба bleachorexia хэмээн нэрлэгддэг. Хүмүүс шүдээ аль хэдийн төгс цагаан байсан ч үргэлж бохир, шаргал өнгөтэй байна гэж харах зэргээр энэ өвчин илэрдэг байна. Ийм эмгэгтэй хүмүүс шүд цайруулалтад олон давтамжтай ордог ба энэхүү үйлдэл нь шүдний бат бэх байдлыг алдагдуулдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.