Эрүүл мэнд

Анхаар! Хамар тань байнга даардаг бол үүнийг уншаарай

Гадаа хүйтэн байгаагаас болоод хамар даардаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ дулаан орчинд ч хамар хүйтэн байвал энэ нь илүү ноцтой асуудлын дохио байж магадгүй юм. Ийм зүйл тохиолдвол та биедээ илүү анхаарал тавих хэрэгтэй болжээ.

  1. Цусны эргэлт муудах

Хүйтэн өрөөнд хэсэг хугацаанд суусны дараа хамгийн түрүүнд бидний хамар даарч эхэлдэг гэдгийг та анзаарсан байх. Энэ нь хүйтэн өрөөнд орсны дараа бие өөрийн халуунаа удаан барихын тулд цусны эргэлтийг удаашруулж байгаагаас болж байгаа юм. Мөн хамар бол өөх тос хамгийн багатай эрхтэн учраас хамгийн хурдан даардаг. Цай, кофе гэх мэт халуун зүйл ууснаар биеийн дулаанаа хэвийн байлгаж болно.

  1. Хэт их ачаалалтай ажиллах

Ноттингемийн Их Сургуульд явуулсан судалгаагаар бидний биеийн температур ба тархины стрессийн хэмжээ хоорондоо холбоотой байдаг нь тогтоогджээ. Судалгааны явцад оролцогчид өгсөн үүрэг даалгаварт анхаарлаа төвлөрүүлэх тусам тэдний царай, ялангуяа хамар орчмын хэсэг даарч эхэлсэн. Хэрэв та ажиллаж байхдаа ч гэсэн ийм мэдрэмжийг мэдэрч байвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээсээ өмнө бага зэргийн завсарлага аваарай.

  1. Сэтгэлийн дарамтанд өртөх

Сэтгэл хөдлөлийн стресс нь бидний мөчдийн судаснуудыг богино хугацаанд эрс нарийсахад хүргэдэг. Үүний үр дүнд хамар болон түүний ойр хавьд мэдээ алдалт болон температурын бууралт үүсдэг байна. Үүнийг Рэйногийн үзэгдэл гэдэг ба эмэгтэйчүүдэд болон хүйтэн цаг агаарт амьдардаг хүмүүсийн дунд илүү түгээмэл тохиолддог.

  1. Дааврын тэнцвэр алдагдах

Бамбай булчирхайн дааврыг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэхгүй байх үед таны биеийн метаболизм удааширдаг. Бодисын солилцоо удаан байх нь таны биеийн дулаан, энергийг хэмнэх бөгөөд улмаар таны хамар гэх мэт газар дулаан алдагддаг байна.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.