Эрүүл мэнд

Бидний бодож байсан шиг эрүүл биш 5 хүнс

Он жил урсан өнгөрсөөр, өмнөх үеийн онолууд үгүйсгэгдсээр байгаа билээ. Жишээлбэл, цардуул, илчлэгийн хэмжээг багасгаснаар бие ямар ч аюулгүй галбиржиж турахаас гадна эрүүлжинэ гэдэг фитнес зөвлөгөө 5 жилийн өмнө эрчийг авч байсан. Харин орчин үед Кето гэж нэрлэгдэх тэр дэглэм зүрх судасны ноцтой өвчлөл үүсгэх магадлалтай гэдгийг нотолсон тул эмч нар санал болгохоо больжээ. Биеийн жингээ барьж, зөв хооллохыг хичээхдээ хоол тэжээлийн талаар ташаа мэдээлэл авах нь эрүүл мэндэд тань сөрөг нөлөөтэй ч байж болзошгүй. Өнгөрсөн арван жилд эрүүл мэндэд сайн гэж хүмүүст танигдсаар ирсэн ч мөн тэр хэрээрээ эрүүл мэндэд аюул авчирч болохуйц 5 хүнсийг танилцуулж байна.

  1. Нимбэгтэй ус

Нимбэгний хүчиллэг чанар нь шүд цооролт, шүдний паалан гэмтэх нөхцөл болох аюултай. Жил бүр 60 сая Америкчууд шүд цооролтоор өвддөг ба үүний нэг хүчин зүйл нь Lemonade хэмээх ундааны хэтэрсэн хэрэглээ байх магадлалтай. Нимбэгтэй ус гэх мэт хүчиллэг шингэн нь шүдний пааланд гэмтэл учруулах магадлалтай. Шүдний эмч нар Lemonade уусан бол араас нь заавал амаа усаар зайлж байхыг зөвлөж байна.

  1. Цай

Хар кофе нь  шүдний пааланг гэмтээдэг гэдгийг бидний ихэнх нь мэднэ. Харин шүдэн дээр толбо үүсгэдэг гэдгийг тэр болгон мэддэггүй болов уу . Цай нь кофеноос илүү таннин агуулдаг тул удаан хугацааны турш уувал шүдний цагаан өнгийг алдагдуулдаг. Кофе уучныхаа дараа амаа усаар зайлах юм уу, шүдээ угааж байвал зохистой.

  1. Хатаасан жимс

Олон хүмүүс чихрийг хатаасан жимсээр орлуулдаг боловч энэ нь таны шүдэнд тийм ч таатай бус байж болзошгүй юм. Хатаасан жимс тогтмол идсэнээр шүлсний ялгарлыг бууруулна. Энэ нь амны хөндийн бактеритай тэмцэх чадварыг бууруулж байгаа хэрэг юм. Мөн жимсийг илүү үзэмжтэй болгохын тулд компаниуд хүнсний будаг ашигладаг. Эдгээр хүчин зүйлс нийлснээр шүд цооролт үүсэх, паалан гэмтэх эрсдэл үүсдэг байна.

4. Ногоон жүүс

Ногоон жүүс нь эртнээс эрүүл мэндийн тренд байсан боловч их хэмжээний ашиг тустай бол биш юм. Хоол боловсруулах чадварыг бууруулах аюултай бүтээгдэхүүн.

5. Нүүрс ус багатай хоол хүнс

Эмнэлгийн мэргэжилтнүүд хүмүүсийг нүүрс ус багатай хоолноос татгалзахыг уриалж байна. Нүүрс усаа багасгах нь жингээ хурдан хасахад тус болох боловч удаан хугацаанд хангалттай хэмжээний нүүрс ус хэрэглэхгүй байснаар нь зүрх судасны өвчинд хүргэж болзошгүй юм.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.