Эрүүл мэнд

Таны үс шингэрээд байна уу? Та үсээ яаж арчилдаг вэ?

Бусад амьтдын л нэгэн адил хүний ус жам ёсоороо унадаг. Бидний үс өдөрт 50-аас 100 ширхэг унаж байгаа. Энэ бол туйлын хэвийн зүйл бөгөөд үнэнийг хэлэхэд бидний толгой дээр 100,000 гаруй үсний фоллик байдаг тул огтхон ч мэдэгдэхгүй. Гэхдээ үүнээс их хэмжээгээр унаад байвал аюулын дохио гэж харах хэрэгтэй. Дараах 5 шалтгаанаас болоод таны үс унаж байж магадгүй юм.

  1. Өглөөний цайгаа алгасах

Таны биед хангалттай хэмжээний калори байхгүй үед бие автоматаар тэжээлийг гол эрхтнүүд болох зүрх болон тархи руу өгч үсний хэсэгт ямар ч шим тэжээл хуваарилдаггүй. Үүнээс болж үс их хэмжээгээр унадаг. Хоолны дэглэм барьснаар таны гормоны тэнцвэр алдагдана. Мөн хоолны дуршилгүй болох, хоол шингэц муутай болох сөрөг үр дагавартай байдаг.

  1. Нар

Гадуур гарах үед нарны хэт ягаан туяа таны үсний уян хатан байдал, бат бөх чанарыг идэж эхэлдэг байна. Нарны гэрэлд удаан явах нь үсний угийг хатааж, салст бүрхэвч, үсний эсийг гэмтээж улмаар үс нь хугарамтгай болоход хүргэдэг. Ялангуяа цайвар өнгийн, нарийн ширхэгтэй үсийг наранд гаргаж болохгүй. Нартай өдөр малгай өмсөж явахыг зөвлөж байна.

  1. Үсээ чанга боох

Үсээ байнгын чанга боох, понитэйл стилээр боох зэрэг нь үсийг гэмтээдэг. Үсийг чанга боосноор хуйханд ургаж буй үснүүд хугацаанаасаа өмнө сугалагдан гарч ирдэг. Заримдаа энэ үйлдэл нь халцралтанд хүргэж болдог.

  1. Үсээ угаалгүй олон хонох

Үсээ угаалгүй олон хонох хэрэггүй. Тоос, шороо, тослогдолт зэрэг нь хуйханд удаан хугацаагаар байвал үсний ургалтанд саад болдог. Хэрэв угаахгүй уддаг зуршилтай бол үс амархан гэмтэж, хугархай болно.

  1. Үсээ тогтмол тайруулдаггүй

Хэдийгээр энгийн сонсогдож байгаа ч гэсэн үе үе үсээ тайруулж байх нь эрүүл ургах үйл явцад тустай бөгөөд үсний ширхэг нарийсахаас сэргийлж чаддаг. Урт намирсан үсийг ургуулахын тулд эхлээд хэд хэдэн удаа тайруулах хэрэгтэй.

  • Та юу хийж чадах вэ: Салаалсан үзүүрийг хол байлгаж, 12 долоо хоног тутам тайрч ав.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.