Эрүүл мэнд

Донтох эмгэг юунаас ч үүсч болдог гэдгийг нотлох 5 зураг

Донтолт гэдэг бол хар тамхи, компьютер болон гар утас зэргээр л хязгаарлагддаг асуудал биш юм. Бид арьсаа чийгшүүлэх, хийжүүлсэн ундаа уух, хөгжим сонсох зэрэг өдөр тутамдаа хийдэг хамгийн энгийн үйлдлүүдэд ч донтох магадлалтай байдаг байна.

Life Style сайт та бүхэндээ хамгийн энгийн үйлдлүүд боловч донтуулах чадвар хамгийн өндөртэй 6 зуршлыг танилцуулж байна.

  1. Дурлах

Дурлах эхний үе шатууд нь мансууруулах бодисонд донтохтой адил шинж чанаруудтай байдаг. Сэтгэл түгшил, бие нэхэгдэх, санаа зовинох зэрэг мэдрэмжүүдийг төрүүлдэгээрээ хар тамхитай ижил.

  1. Нүдний дусаалга хэрэглэх

Судалгаанаас харахад циклоплегик нүдний дусаалга нь донтолт ихтэй байдаг. Эдгээр нь нүдний торлог бүрхэвчийг харах эсвэл эвэрлэгийн үрэвслийг эмчлэхэд ашиглагддаг. Энэ төрлийн нүдний дусаалгаар эмчилгээ хийлгэсний дараа нүдний дусаалганд донтох хэд хэдэн тохиолдол гарч байжээ.

  1. Дизайнерын хувцас, хэрэглэл худалдан авах

Үнэтэй хувцас, эдлэл худалдан авах дон нь “Зан төлвийн донтол”-ын нэг хэлбэр гэж тооцогддог. Тэд бусдад сэтгэгдэл төрүүлж, бусдаас давуу гэдгээ мэдрэхийн тулд дизайнерууд болон тансаг брэндүүдийг өр зээл тавин байж худалдан авдаг. Энэ үйлдэл нь сэтгэл түгшилд хүргэдэг боловч эмнэлгийн тусламжтайгаар эмчилж болно.

  1. Селфи хийх

Селфи байнга хийх үйлдлийг сэтгэцийн эмгэг гэж үзэж болох бөгөөд өөртөө итгэлгүй өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн ажиглагддаг. Энэхүү донтолтыг төгс сельфи авах хэрэгцээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс сайхан сэтгэгдэл, лайк авах хэмээн 2 ангилдаг байна.

  1. Пиерсинг хийлгэх

Биеэ цоолох үед хүний биеэс “эндорпин” гэдэг бодис ялгарч байдаг. Тийм ч учраас сэтгэлийн хөөрөл, аз жаргалыг төрүүлж, хүмүүсийг тэр мэдрэмжинд донтоход хүргэдэг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.