Эрүүл мэнд

Эрүүл мэндэд тустай гэгддэг ч ХОРТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Бид хоол хүнсний талаарх мэдээллийг тогтмол авч байдаг. Хуурай элсэн чихэр хэрэглэх хэрэггүй байгалийн сахар болох агч модны сироп юм уу агавын сироп хэрэглэх хэрэгтэй, гурилан бүтээгдэхүүнүүд хүнийг таргалуулдаг, лемонтой ус биед сайн…. гэх мэт хэн хэзээ баталсан нь тодорхойгүй олон төрлийн онол бий. Тэд үнэхээр биед сайн байж чадах уу? Биед сайн гэх тодотголтой ч хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь түүнээсээ ч их байж болох хамгийн хортой бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

  1. Агавын сироп

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг олон хүмүүс элсэн чихрээс зайлсхийж, оронд нь байгалийн сахар хэрэглэдэг. Ялангуяа агавын сиропыг түгээмэл хэрэглэдэг ба энэ бүтээгдэхүүн нь фруктозын агууламж өндөртэй. Гэхдээ фруктозийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд хүний биед ормогцоо өөх болон хувирдаг гэдгийг мартаж болохгүй. Энэхүү сиропыг тогтмол хэрэглэснээр элэгний өөхлөлт үүсэх аюултай.

2. Илчлэг багатай хоол хүнс

Хоол бага идэж жингээ хассан хүмүүсийн 80 гаруй хувь нь маш хурдан буцаж таргалдаг бөгөөд өмнөхөөсөө илүү жин нэмэх магадлал 75 хувьтай байдаг. Хэрэв та биеийнхээ хэрэгцээнээс бага илчлэг аваад байвал энэ нь таны бодисын солилцоог удаашрахад хүргэж өөх тостой хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Мөн илчлэг багатай хоол идэх нь уургийн хэмжээгээр бага байдаг тул булчингийн сулралд ч хүргэх эрсдэлтэй.

3. Уургийн нунтаг

Уураг нь таны булчин болон биеийн хүч чадалд зайлшгүй шаардлагатай нь үнэн боловч уургийг заавал нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй гэдэг бол цэвэр маркетингийн домог юм. Хэрэв та хангалттай эрүүл хооллож байгаа бол таны биед уураг болж орж байгаа. Нэмэлтээр уураг уух нь сайнаас илүү хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв та лактозод мэдрэг бол хоол боловсруулах эрхтний эмгэгтэй болж болзошгүй юм.

4. Кокосын тос

Кокосын тос нь олон ашиг тустай боловч хоол хүнсний тал дээр хааяа л нэг хэрэглэхэд тохиромжтой эд. Энэ нь холестерины түвшинг нэмэгдүүлэх хандлагатай бөгөөд зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

5. Глютон багатай бүтээгдэхүүн

Цавуулаггүй хоолны дэглэм нь целиакийн өвчнөөр шаналж буй хүмүүст зайлшгүй шаардлагатай боловч эрүүл хүн ийм төрлийн дэглэмд шилжвэл эрүүл мэнддээ хор хөнөөл учруулж болзошгүй. Глютонгүй жигнэсэн хоолнуудад илчлэг, элсэн чихэр ихээр агуулагддаг.

Энэ жагсаалтад багтсан ямар хоол хүнс таныг хамгийн их гайхшруулсан бэ?

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.