Эрүүл мэнд

Дараах зүйлсээс татгалзвал ҮС УНАЛТАНД САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ БОЛНО

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг бий. Бид ихэвчлэн үстэйгээ маш ширүүн, зохисгүй харьцдаг. Үүний улмаас бидний үс гэмтэж, хугарч бүр цаашлаад халцрах аюулд хүрдэг байна. Дараах 4 үйлдлийг яг одоо хийхээ болихгүй бол таны үс 2-3 жилийн дараа гялалзсан намирсан байдлаа алдах болов уу. Life style сайт та бүхэндээ үс арчилгааны хамгийн том 4 алдааг хүргэж байна.

  1. Хэт халуун шүршүүрт орох

Халуун ус нь үсний ширхэгийг арьсныхтай адил хуурайшуулдаг тул хуурай, хэврэг болж олноор унах шинжтэй байдаг. Халуун ус нь үсэнд байдаг тэжээллэг бодисуудыг устгадаг.

  1. Толгойгоо маажих

Толгой загатнах мэдрэмж нь мөөгөнцрийн халдвар, харшил, үрэвслээс болж байж болох бөгөөд энэ нь үсийг гэмтээж, улмаар сийрэгжилтэнд хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд дээрээс нь маажиж эхлэхэд үсний булцууг гэмтдэг бөгөөд ингэснээр үс уналт үүсэх магадлалтай болно.

3. Үсээрээ тоглох

Бид бүгд үсээрээ оролддог. Заримдаа зулгаана, татна, мушгина гэх мэт. Харамсалтай нь, энэ нь удаан хугацааны дараа үс уналт үүсгэх эхлэлийг тавьдаг. Ер нь үс болон үснийхээ уганд бохир гараараа хүрэхгүй байхыг оролдох хэрэгтэй.

4. Нойтон үсийг самнах

Бидний үс усанд норсныхоо дараа хамгийн эмзэг байдаг. Ийм учраас л бидний үс усанд орох үед илүү олон унадаг байна. Бид үсээ угаахдаа маш ширүүн харьцдаг. Тэр тусмаа арчиж байгаа алчуурны үс маш ширүүн байдаг.  Толгойноосоо үзүүр хүртэл маш зөөлөн самнах хэрэгтэй. Шүршүүрт орсны дараа усыг бага зэрэг дарж алчууранд шингээж арчаад хатаах хэрэгтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.