Эрүүл мэнд

Эрүүл мэндэд ач тустай ургамлын гаралтай цайнууд ХАДГАЛААД АВААРАЙ

Эрүүл амьдрах арга нь бидний идэж, ууж буй зүйлстэй нягт холбоотой байдаг. Тэр тусмаа эмийн ургамлаар хандалсан цайг тогтмол уух нь эрүүл мэндэд эерэг нөлөө ихтэй билээ. Эрт дээр үеэс улс орон бүрт цай уух өөрийн гэсэн соёл, уламжлал байсан билээ.

Life Style сайт та бүхэндээ эрүүл мэндэд хамгийн ашигтай 6 төрлийн цайг танилцуулж байна.

  1. Комбуча

Энэ нь бодисын солилцоог зохицуулахад туслах мөөгөнцөр, элсэн чихрээр ферментжүүлсэн өөр нэг исгэсэн цай юм. Исгэсэн цай тул пробиотик агуулдаг. Эдгээр нь таны дархлааны системд чухал ач холбогдолтой.

2. Chicory кофе

Энэ нь кофены орлуулагч гэж нэрлэгддэг боловч кофеноос илүү эрүүл эрдэс, витаминаар баялаг байдаг. Энэ нь манган, В6 витамин агуулдаг тул стрессийн түвшинг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн үрэвслийн эсрэг артрит өвчний үр нөлөөг бууруулахад тустай. Өөр нэг судалгаагаар энэ нь хоол боловсруулахад тусалж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах боломжтой болгодог.

3. Yerba мэйт цай

Энэхүү цай нь Ilex paraguariensis ургамлын мөчрөөр хийгдсэн бөгөөд антиоксидант, тэжээллэг бодисоор баялаг байдаг. Мөн сэргээгч чанартай буюу 150 мл тутамд 78 миллиграмм кофейн агуулдаг. Энэ нь кофе уух дургүй хүмүүсийн хувьд чанартай сэргээш болно.

4. Турмерик цай

Цагаан гаа болох энэхүү амтлагч нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь остеоартрит өвчнийг удирдахад туслах куркумин хэмээх нэгдэл агуулсан болохыг судалгаагаар тогтоосон байна. Нэг судалгаагаар антиоксидант үйлчилгээтэй тул элэгийг тань гэмтэхээс хамгаалж чадна гэж хэлсэн.

5. Гэгээн Жонны wort цай

35 удаагийн судалгаагаар энэхүү ургамал нь сэтгэл хямралыг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ нь цэвэршилтийн шинж тэмдэг, тухайлбал, халууралтыг эмчлэхэд тусалдаг. Гэсэн хэдий ч хэрэв та эм ууж байгаа бол сүүний адил хүчийг нь саармагжуулж болзошгүй тул эмтэй хамтуухаас аль болох зайлсхийгээрэй.

6. Касс жүүс

Энэхүү жимс нь олон төрлийн аминдэм, шим тэжээлийг агуулдаг. Мөн тэжээллэг чанар сайн, өөртөө мөн кафейн агуулдаг тул тул өдрийг эхлүүлэхэд төгс тохирно! Бие ядарч сульдахад уувал дархлаа болж өгдөг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.