Гоо сайханЗөвлөгөө

Цагаан будааны ус яагаад гэмтсэн үсийг аврах чадвартай байдаг вэ, түүнийг хэрхэн зөв ашиглах вэ?

Азийн соёл уламжлал нь цагаан будааны үр шимийг хүртсээр ирсэн бөгөөд үүнийг “эмэгтэйчүүд ба үржил шим”-ийн бэлгэдэл гэж үздэг. Судлаачид Ази эмэгтэйчүүд олон зууны туршид цагаан будааны усыг ашиглан эрүүл, урт үс ургуулж байгааг мэджээ.

Бонусанд цагаан будааны үлдэгдэл усыг нүүрэндээ, тэр байтугай ургамалдаа хэрхэн ашиглаж болохыг мэдээрэй.

Цагаан будааны усыг үсэндээ түрхэхийн ашиг тус

Цагаан будааны ус нь антиоксидант, эрдэс бодис, В,Е амин дэм, амин хүчлээр дүүрэн байдаг. Энэхүү хольц нь таны үсийг хэрхэн сайжруулж болохыг харуулья:

  • Уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
  • Гялалзсан туяаг нэмэгдүүлнэ
  • Үсийг толигор болгоно
  • Үсний өсөлтийг сайжруулна.

Олон эмэгтэйчүүд будааны усыг үсэндээ түрхэж үзсэн бөгөөд анхны хэрэглээний дараа ч зарим үр дүн нь илт харагдаж байна.

Угаах процесс нь хольцыг хийснээр үсний масктай маш төстэй байдаг. Нэгдүгээрт, хагас аяга чанаагүй будааг зайлж, саванд хийж, 2-3 аяга ус хийгээд 30 минут байлгана. Усыг цэвэр саванд хийж шүршүүрт ороорой. Ердийн хэмжээгээр шампунь хийгээд дараа нь үснийхээ бүх хэсэгт будааны ус асгаж, толгойныхоо хуйханд иллэг хийгээд 20 минут байлгаарай. Сүүлд нь бүлээн усаар зайлахад хангалттай.

Бонус: Будааны усыг ашиглах бусад аргууд 

  1. Арьс арчилгааны үйлчилгээ

Цагаан будааны ус нь арьсны хөгшрөлтийг удаашруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Энэ нь шинэ үрчлээсийг багасгаж, одоо байгаа үрчлээг жигд болгодог. Нэмж дурдахад энэ нь таны арьсны өнгийг гэрэлтүүлдэг. Та үүнийг нүүрээ цэвэрлэсний дараа тоник болгон ашиглаж эсвэл нүүрээ угааж болно.

2. Ургамлын бордоо байдлаар

Усанд будаа дэвтээхэд ялгардаг цардуул нь таны ургамлын хөрсөн дэх ашигтай бактерийг өдөөж өгдөг (энэ бол бидний өмнө дурдсан бүх антиоксидант, витаминууд юм). Шим тэжээл нь таны ургамлыг хүчирхэгжиж, өвчинд тэсвэртэй болоход тусалдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 122

Leave A Reply

Your email address will not be published.