Эрүүл мэнд

Эрүүл мэндэд тустай ДАДЛУУД

Хэрэв та амьдралын буруу зуршлаа өөрчлөхөөр шийдсэн бол зөв дадлыг бий болгож, хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү утга учиртай, үр бүтээлтэй болгоно. Дараах дадлуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та зорьсондоо илүү хурдан хүрч, эрүүл байх боломжтой.

  1. Өдөр бүр алх

Судалгаагаар өдөрт ядаж 30 минут идэвхитэй хөдөлгөөн хийгээгүй хүний өвчин тусах магадлал дасгал хийдэг хүнээс 32 хувиар их байна. Тиймээс өдөрт 2100-аас 4500 алхалт хийх нь зүрхний шигдээс, зүрхний өвчлөл болон цус харвах эрсдлээс сэргийлж чадна.

2. Гэрийн ажлаа хийх

Дасгал хөдөлгөөн бол хүн бүр өдөр болгон хийж занших ёстой дадлын нэг юм. Гэхдээ дасгал хийнэ гэдэг нь зөвхөн фитнессд явах гэсэн ойлголт биш. Та гэрийн ажлаа хийхдээ хүртэл дасгал хийж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл: цонхоо 30 минут арчхад л хүн 190 ккал хасдаг.

3. Хэвлийн таргалалтаас сэргийлэх

Хэдийгээр та хэвийн жинтэй байсан ч, гэдэс тань таргалалттай байвал зарим талаар эрсдэлтэй байдаг. Иймээс төвийн таргалалттай эмэгтэйчүүд чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байдаг байна.

4. Шүдээ цэвэрлэх

Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих нь эрүүл байхад мөн тусалдаг. Та өглөө, оройдоо шүдээ угааж, өдөр бүр шүдэнд үлдсэн илүүдэл хоолны үлдэгдлийг шүд цэвэрлэх утсаар цэвэрлэж, сардаа нэг удаа шүдний эмчид очиж үзүүлэхийг зөвлөж байна.

5. Аз жаргалтай байх

Аз жаргалтай байх нь хэн бүхний хувьд хамгийн чухал зүйл байдаг ба судалгаагаар сэтгэл санааны байдал нь бидний сэтгэл зүйд болон бие эрхтэнд ч нөлөө үзүүлдэг. Тиймээс амьдралын сэтгэл ханамж, сөрөг сэтгэл хөдлөлгүй байдал, өөдрөг үзэл, эерэг сэтгэл хөдлөл нь таны заавал дагаж мөрдөх ёстой зүйл юм.

Харин таны эрүүл байх нууц юу вэ?

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.