Эрүүл мэнд

Шинжлэх ухаанаар батлагдсан УРТ НАСЛАХ ТУСГАЙ ЖОРУУД

Эрүүл, урт амьдрах нь эцэг эхээс өвлөсөн сайн ген мөн амьдралын зөв хэвшлээс хамаарна. Тиймээс доор дурдсан жоруудыг амьдралдаа хэвшүүлэхийг хичээгээрэй

  1. Илүү их инээ

Олныг хамарсан судалгаагаар хошин шогийн мэдрэмж болон инээх үйлдэл нь биднийг зүрх судасны өвчин болон янз бүрийн халдвараас хамгаалдаг болохыг нотолжээ. Чухамдаа энэ бол тархины эрүүл мэндийг хамгаалах нөөц юм. Урт наслахад ямар таатай арга вэ

2. Нийгэмших

Судалгааны үр дүнд нийгмийн идэвхтэй амьдралтай хүмүүс урт насалж, эрүүл чийрэг амьдрах боломж байдаг. Ийм хүмүүс эрүүл хоол хүнс идэх, биеийн тамирын дасгал хийх гэх мэт эрүүл мэнддээ илүү анхаардаг хандлагатай байдаг. Үүний эсрэгээр, тусгаарлагдсан буюу байнга гэртээ байдаг, хүмүүстэй харилцаа тогтоодоггүй хүмүүс илүү их стресст ордог тул дархлаа султай болох эрсдэл өндөр байдаг.

3. Оройтож хүүхэд төрүүлэх

Судалгаагаар 33 наснаасаа хойш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн урт наслах магадлал өндөр байдаг байна. Үнэндээ ийм эмэгтэйчүүд 29 наснаас өмнө сүүлчийн хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 95 хүртэл наслах магадлал хоёр дахин их байдаг.

4. Хүнийг халамжлах

Та эдгээр бяцхан үрсээс хамгийн чин сэтгэлийн хайрыг авахаас гадна судалгаагаар хүнийг хайрлаж халамжлах нь урт наслах бас нэгэн арга юм байна.

5. Д витамин уух

Наслалттай холбоотой ихэнхи өвчин нь Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Чухамдаа хөгшрөлтийг өөрөө удаашруулж болохыг нэгэн судалгаа харуулав. Таны биед агуулагдах Д аминдэмийн хэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг тогтмол шалгаж үзэх хэрэгтэй ба дутагдсан байвал амин дэмээ нөхөхийг зөвлөж байна.

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.