Эрүүл мэнд

Япончуудын УРТ НАСЛАЛТЫН НУУЦ

Нууц нь мэдээж будаа. Өмнө нь Японд жирийн хүмүүс будаа идэх боломжгүй байсан, учир нь ихэнх хэсэг нь язгууртнуудад зориулагдсан байсан бөгөөд японы тариаланчид татвараа төлөхдөө будаа хүртэл ашигладаг байжээ. Будаа бол зүгээр нэг хачир, дагалдах хэрэгсэл биш, ба нэг аяга будаа нь таны биед олон гайхалтай байдлаар ашиг тусаа өгөх болно.

  1. Жин хасах

Хэрэв та жингээ хасах гэж байгаа бол тавагтай будаа эмчийн жор л гэсэн үг . Цагаан будаа нь өөх тос, натри багатай, эслэг ихтэй тул жин хасах хоолны дэглэмд маш сайн нэмэлт болно. Бор будаа хэрэглэдэг хүмүүс илүүдэл жин нэмэх магадлал багатай болох нь батлагдсан.

2. Залуу харагдах

Япон эмэгтэйчүүд арьсаа толигор, залуу харагдуулахын тулд будааны ус хэрэглэдэг ба тогтмол будаа идэх нь цагийг зогсооход тусална. Цагаан будаа нь олон тооны антиоксидант агуулдаг бөгөөд арьсны эсийг чөлөөт радикалуудаас үүсэх гэмтлээс хамгаалдаг ба үрчлээг ч гөлгөр болгодог.

3. Зүрхний өвчлөл

Цагаан будааг тогтмол идэх нь таны зүрхний эрүүл мэндийг сайжруулах байгалийн шалгарсан арга юм. Будаа нь байгалийн гаралтай үрэвслийн эсрэг тул судасны дотор товруу үүсэхээс сэргийлж, зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт зүрхний зарим өвчний эрсдлийг бууруулдаг. Цагаан будаа нь зүрхний янз бүрийн өвчинтэй тэмцдэг нь батлагдсан ба флавоноид ихээр агуулагддаг.

4. Цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлэх

Цусан дахь сахарын хэмжээ ихсэж буй хүн бүрийн хувьд будаа идэх нь түүнтэй тэмцэх сайн арга юм. Гэхдээ бор будааг сонгох нь дээр байдаг, яагаад гэвэл энэ нь 3 дахин их эслэгтэй, уураг ихтэй байдаг. Цагаан будааны оронд бор будаа сонгох нь цатгалан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнээс өдөрт ердөө 200 грамм идэх нь цусан дахь сахарын түвшинг тогтвортой байлгахад тусалдаг.

5. Хоол боловсруулах

Цагаан будаан дахь эслэгийн өндөр агууламж нь өтгөн хаталтыг бууруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг.

6. Мэдрэлийн систем

Хэрэв та будаа тогтмол идэж байвал таны мэдрэлийн систем сайн байх болно. Хүний биеийн мэдрэлийн систем эрүүл байхын тулд В витамин шаардлагатай байдаг бөгөөд будаа нь олон төрлийн В витамин агуулдаг тул биологийн процессоо зохицуулахад тусалдаг.

7. Эрч хүч нэмэх

Ихэнх хүмүүс дасгал сургуулилтынхаа дараа эсвэл ядарч сулидахдаа эрч хүчний ундаа буюу energy drink ихээр уудаг. Гэхдээ будаа бол таны эрч хүчийг нэмэгдүүлэх хамгийн эрүүл аргуудын нэг юм. Бидний биед нүүрс ус хэрэгтэй байдаг ба будаа тэдгээрийг эрчим хүч болгон хувиргаж чаддаг. Цагаан будаа нь эрүүл нүүрс усаар баялаг тул ядарч туйлдсан үед таны эрч хүчийг сэлбэх болно.

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.