ЗурхайЗөвлөгөө

Үзмэрч Сийлэн : Амьдралын ханиа зөв сонгох нь

Амьдралын ханиа зөв сонгох нь:

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх ярилцлагад үрийн заяа болон, үр хүүхэдтэй болох талаар бэлдэж оруулсан. Энэ удаад сүсэгтэн олны хүсэлтээр ханийн талаарх зөвлөгөө мэдээлэл өөрийн үзэж, зассанд тулгуурлан хүргэе.

Бидний амьдралын хамгийн том шийдвэрүүдийн нэг бол насан туршид ханилан суух нэгнийг сонгох явдал. Эрт гэр бүл төлөвлөлт, буруу хүн сонгосон гэх мэт хүмүүст би юм хэлэхгүй. Урьдчилан таашгүй амьдралд хөл алдсан байж болох ч анхны амьдралаа сонгож буй хүмүүс алдаа хийж болохгүй. Хань ижил ээ сонгосноос хойш та ганц өөрийн төлөө бус, гэр бүл гэх хүмүүсийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай болно. Үр хүүхэд, эцэг эхээ зовоохгүйн тулд хүнээ маш сайн таньж байж сонгох нь зүйтэй.

Эр хүнийг зөв сонгоход гадаад төрх, мөнгө санхүү эд хэрэглэл гэхээс илүү чиний төлөө юуг ч хийж чадах, сэтгэл гаргаж чаддаг, юу юунаас илүү эрхэмлэн нандигнаж чаддаг байх учиртай. Үзүүлж буй бүсгүйчүүд минь нэн түрүүнд амьдралын боломжыг харах нь бий. Эр хүн амьдралаа дутах юмгүй авч явах зөв ч тэдгээр нь зүгээр л хэрэглээ. Амьдралд том орон зай эзлэх зүйл биш гэдгийг эцэстээ ухаардаг. Бэлэг сэлтийг сэтгэлтэй нь биш, мөнгөтэй болгон авч чадна.

Хоёрдугаарт үр хүүхдээ хайрлах учиртай. Юу ч болж, яаж ч согтож, яаж ч уурласан өөдөсхөн үрдээ гаргадаггүй тэр эр хүн бүсгүйчүүдийн хэлдэгээр заяаны хань юм. Амьдралд хэрүүл маргаан бишгүй л гарна. Яаж ч уурласан хань ижил, үр хүүхэддээ гар хүрч болохгүй. Зодож өвтгөнө гэдэг бол тэр хүнд хайртайн шинж тэмдэг биш. Зовоохыг, уйлуулж, гэмтээхийг хүсэх нь хайр гэж үү? Таны гэр бүлийн хүн, сэтгэлт хүн чинь ийм араншин гаргаж уурладаг бол эрүүл саруул, амьд мэнд дээрээ үрээ аваад зугт.

Зовохыг ганцаараа ч чадна. Үрээ өнчрүүлэхгүй гэж бодож байна уу? Таны үрд хүчирхийлэгч, айдсыг бий болгогч эцэг байснаа байгаагүй нь хамгийн дээр сонголт байх болно. Хамгийн сүүлд нь хайр сэтгэл. Сэтгэл өчүүхэн зүйлээс харагддаг. Гэр бүл бол маш том цөм. Эр хүний хамгийн эрхэм зүйл байх учиртай. Найз нөхөд, гадуур дотуур, уулзалт цуглаанаас гэр бүл нь дуудахад шууд очиж байх ёстой. Ингэлээ гээд тийм зүйлд оролцож болохгүй гэж байгаа юм биш.

Зүгээр л хундага дарс, худал ховоос илүүтэй гэр бүл нь байдаг л гэсэн үг. Ийм чанарыг цогцлоож чадсан хүнтэй гэр бүл болсон бол та яах аргагүй зөв ханиа сонгож.

Та өөрийн ханиа амьдралын хань ижил мөн эсэхийг, хараахан хань ижилтэйгээ учраагүй байгаа бол, харамсалтайгаар салсан бол, магадгүй хэн нэгнийг хүлээж байгаа бол миний үзлэгт хамрагдаж, ирээдүй хувь төөрөгөө шинжүүлэн, таарсан засалдаа хамрагдаарай. Хань ижилтэйгээ учраагүй яваа бол хэдийд яаж учрахаа хөзөр төлөгт тольдуулж сайн хань ижил дуудах засалд мөн орж болно.

Хэрэв та үзмэрч Сийлэнтэй холбогдохыг хүсвэл фэйсбүүкийн хайх хэсэг дээр Үзмэрч сийлэн гэж хайж холбогдоорой

What's your reaction?

Related Posts

1 of 124

Leave A Reply

Your email address will not be published.