Хоолны ЖОРЭрүүл мэнд

100 гаруй жил амьдарсан хүмүүсийн хоолны дэглэм

100-аас дээш жил амьдарсан хүмүүсээс хоолны дэглэм ямар байдгийг олонтаа асуудаг. Ердийн үед бид жимс жимсгэнэ, хүнсний ногоо эсвэл ердөө л тэнцвэртэй хооллолтыг багтаасан хариултыг сонсох болно. Гэсэн хэдий ч хариулт нь арай илүү тодорхой, заримдаа бүр ер бусын байж болох зарим хүмүүс байдаг. Манай сайт тэдний нууцыг хайж, эдгээр зуун настнуудын нийтлэг биш хоолны дэглэмийг орууллаа.

  1. Бакон

Сюзанна Мушатт Жонс 116 насалжээ. Тэрбээр өглөөний хоолондоо 4 тууз гахайн мах, өндөг иддэг гэдгээрээ алдартай байв. Мөн тэрээр өдөр бүр 10 цаг орчим унтдаг байсан нь түүний урт удаан амьдралд нөлөөлсөн байх.

2. Түүхий өндөг

117 насалсан Эмма Морано 1899 онд төрсөн бөгөөд өсвөр наснаасаа эхлэн ер бусын хоолны дэглэм барьж байжээ. Амьдралынхаа 90 гаруй жилийн туршид тэрээр өдөрт 3 өндөг хэрэглэдэг байсан бөгөөд 2 нь түүхий өндөг байжээ.

3. Шоколад

Жанна Кальмет 122 насалжээ. Тэрээр идэвхтэй амьдралын хэв маягийг удирдаж, 100 нас хүртлээ дугуй унадаг байжээ. Тэр шоколад идэх дуртай байсан бөгөөд долоо хоног бүр бараг 1кг шоколад иддэг байжээ.

4. Төмсний чипс

Матилда Курсиа 101 настайдаа хоолны дэглэмийн ер бусын хоолоор хооллож эхэлжээ. Ярилцлагаас харахад түүний өдөр тутмын дасгалын хажууугаар тэрээр урт насалдаг байсан нь орой бүр 3 ширхэг төмсний чипс иддэг байжээ.

5. Суши

117 жил амьдарсан Мисао Окава урт удаан амьдрахад нойр, суши гэсэн үндсэн 2 хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Окава өдөр бүр дор хаяж 8 цаг унтдаг болохоос гадна цуугаар жигнэсэн цагаан будаагаар хийсэн суши иддэг байжээ.

6. Шарсан тахиа, зайрмаг

115 жил насалсан Гертруда Бейнсийн хувьд тогтвортой хоолны дэглэмд шарсан тахиа, зайрмаг багтдаг байв.

7. Сода

Тереза Роули өдөр бүр лаазтай содтай ус уудаг байсан байна. Тэрээр 104 настай байхдаа нэгэн ярилцлагадаа “Би дуртай болохоор уудаг” гэж хэлсэн байна.

What's your reaction?

Related Posts

1 of 49

Leave A Reply

Your email address will not be published.