Эрүүл мэнд

Хар цай эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Хар цай нь үнэндээ хар өнгөтэй биш. Гайхаж байна уу? Хятадад энэ цайг өнгөөр нь “улаан цай” гэж нэрлэдэг. Улаан цайг өдөр бүр уух нь эрүүл мэндэд их ашиг тустай байдаг бөгөөд зарим хүмүүс кофены оронд сэргээш болгож ч хэрэглэдэг байна. Гэхдээ өдөрт нэг аягаас илүүг уух нь тийм ч тохиромжтой биш билээ.

Life Style сайт та бүхэндээ энэ цайг уухын ашиг тус болон цөөн хэдэн эрсдлийн талаар мэдээлэл цуглуулж, та бүхэндээ хүргэж байна.

Цусны даралтыг бууруулна

Дэлхийн нийт хүн амын 26% нь цусны даралт ихсэлттэй байдаг нь ноцтой асуудалд хүргэж болзошгүй гэсэн тооцоо байдаг. Харин бага ч гэсэн хар цай тогтмол уух нь үүнийг багасахад тусалдаг болохыг судалгаа харуулжээ.

Холестеролын хэмжээг бууруулахад тусална

Насанд хүрсэн 3 хүн тутмын нэг нь холестерин ихтэй байдаг. Ялангуяа эрэгтэйчүүд ерөнхийдөө эмэгтэйчүүдээс өндөр эрсдэлтэй байдаг. Судлаачид хар цайг хоолондоо оруулснаар холестерины түвшинг мэдэгдэхүйц бууруулж болохыг тогтоожээ.

Шүд цооролтоос сэргийлнэ

Цай нь ерөнхийдөө амны хөндийн эрүүл мэндэд их ашигтай бүтээгдэхүүн юм. Гэхдээ ялангуяа хар цай нь цооролтыг үүсгэдэг бактерийг устгах үйлчилгээтэй нэгдэл агуулдаг байна.

Хар цай нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

422 сая орчим хүн чихрийн шижин өвчнөөр шаналж байна. Нийт оношлогдсон тохиолдлын 90-95% -ийг чихрийн шижингийн 2-р хэлбэр эзэлж байгаа боловч хар цай уух нь таны цусан дахь сахарын хэмжээг бууруулж улмаар өвчин тусах магадлалыг бууруулдаг болох нь тогтоогджээ.

Хар цай нь толгой өвтгөх магадлалтай.

Өдөр бүр их хэмжээний хар цай уух нь гаж нөлөөтэй. Тэдгээрийн зарим нь толгой өвдөх, мигрень, мэдрэлийн өвчнөөр шаналах зэрэг юм. Энэ бүхэн нь кофейны өндөр агууламжаас үүдэлтэй юм.

Мөн сэтгэл түгшил болон нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй

Энэ нь танд эрч хүчийг өгч болох боловч хар цайнд кофейн их хэмжээгээр агуулагддаг ба хэт их уух нь танд сэтгэл түгшил, стрессийн түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Энэ нь таны нойрсох мөчлөгийг алдагдуулж, нойргүйдэлд хүргэж болзошгүй юм.

Та өдөр бүр цай уудаг уу? Таны дуртай цайны төрөл юу вэ? Та халуун цай илүүд үздэг үү эсвэл мөстэй цайг илүүд үздэг үү?

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.