Эрүүл мэнд

Нойргүйдлийн тухай 5 ХУДАЛ ДОМОГ

Хэрэв та оройн цагаар аяга кофе уувал энэ нь таны нойронд нөлөөлөхгүй. Би бүр шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж байна шүү. Бид сайн унтах болон нойргүйдлийн талаар янз бүрийн хэвшмэл ойлголтуудыг сонсож байсан байх, гэхдээ надад итгэ – ихэнх нь худлаа байдаг юм.

Life Style сайт та бүхэндээ нойрны тухай 5 худал хэвшмэл ойлголтыг хүргэж байна.

Төөрөгдөл 1: Сэтгэл гутралд орсны дараа аль болох их унтах хэрэгтэй

Сэтгэл гутралд орвол унтах нь тустай гэж бид бүгд л сонсож байсан байх, гэхдээ эрдэмтэд “туйлын парадоксик нойргүйдэл” хэмээх маш хачирхалтай эмчилгээний зүйлийг олж нээжээ. Энэ нь харьцангуй саяхнас хэрэгжүүлж эхэлж байгаа эмчилгээний арга бөгөөд ямар нэгэн байдлаар хүнд сэтгэлийн хямралтай хүмүүс дор хаяж нэг шөнө сэрүүн байвал энэ нь тухайн сэтгэцийн өвчний эдгэрэлтийг хурдасгадаг байна.

Төөрөгдөл 2: Бага унтаад байвал таны бие дасчихна

Хэрэв та энэ дүрмийг дагаж мөрдвөл унтаж буй цагийн хуваариа эргэн харах цаг болсон байх. Хэрэв та хэдэн хоног унтах цагаа хасаад үзвэл өдрийн цагаар илүү нойрмоглодог болох болно. Өдрийн залхуурал, нойрмог байдал нь хэдэн сарын турш хангалттай унтахгүй байснаар тогтворжиж магадгүй ч таны бие, тархи бага унтахад дасна гэж байхгүй тул мартамхай болох, ажлын бүтээмж зэрэг сөрөг нөлөө үүсгэх магадлалтай.

Мэргэжилтнүүд шөнийн цагаар 7-9 цагийн нойр авч байхыг зөвлөж байгаа бөгөөд унтах хамгийн тохиромжтой цаг бол 20.00 цагаас хойш гэж зөвлөж байна.

Төөрөгдөл 3: Шөнийн цагаар хэт их хөрвөөж унтах нь сайн унтаж чадахгүй байгаагийн шинж

Бүр эсрэгээрээ гээч! Хэрэв та шөнийн цагаар бие махбодийн бага зэргийн, өөрийн эрхгүй хөдөлж байгаа бол маш эрүүл нойр авч байна гэсэн үг юм. Та заримдаа хөлөө хөдөлгөчих вий гэж санаа зовох хэрэггүй. Гэхдээ дараах тохиолдолд хэвийн бус унталт гэж үзнэ.

  1. Хэрэв таны хөдөлгөөн удаан эсвэл хурц хүчтэй байвал
  2. Хэрэв та зүүдэндээ босч явдаг бол
  3. Хэрэв та шөнийн цагаар түрэмгий, хүчирхийлэлтэй авир гаргавал
  4. Хэрэв үүнээс болж шөнийн цагаар сэрдэг бол
  5. Хэрэв та унтаж байхдаа шүдээ хавирдаг бол

Төөрөгдөл 4: Нойргүйдэл таны сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой

Тиймээ, нойргүйдэл нь таны сэтгэлзүйн байдал, стрессээс үүдэлтэй байж болох ч үүнээс гадна бие махбодийн нөхцөл байдалтай холбоотой ч байх боломжтой. Нойргүйдэлтэй эмэгтэйчүүдэд зүрх судасны эмгэг, цус харвалт, хэт таргалалт үүсэх эрсдэл эрэгтэйчүүдээс өндөр байдаг гэж тэмдэглэсэн. Түүнчлэн хөлний синдром, дааврын өөрчлөлт, бамбай булчирхайн эмгэг, мэдрэлийн эмгэг зэрэг нь нойргүйдлийн шалтгаан болдог.

Нэмж дурдахад, эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг, цэвэршилттэй холбоотой нойргүйдэлд өртөх магадлал бас бий талаар судлаачид олж мэджээ.

Төөрөгдөл 5: Шөнө босоод 20 минут сэрүүн байх нь 20 минут нойргүйдлээ гэсэн үг

Заримдаа шөнийн цагаар нэгээс хоёр удаа сэрээд эргээд унтахад бэрхшээлтэй байдаг. Зарим хүмүүс орондоо хэвтэхийг илүүд үздэг бөгөөд өөрсдийгөө хүчээр унтуулахыг хичээдэг боловч зүгээр л сэрчихдэг.

Энэ тохиолдолд орноосоо босоод 15-20 минутын турш тайвшруулах зүйл хийсэн нь дээр. Энэ тактик нь хангалттай унтах боломжийг багасгахгүй, харин ч эсрэгээрээ байна. Энэ үед уснаас өөр зүйл уухгүй байх, ямар нэгэн ухаалаг төхөөрөмж ашиглахгүй байх нь чухал юм.

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.