Эрүүл мэнд

Сайн уу? Муу юу? Нойрны талаар бидний сайтар мэддэггүй зүйлс

Бидний ихэнх нь нойрны тухай буруу ойлголттой байдаг. Жишээлбэл, амралтын өдрүүдээр нойроо нөхөж авна гэж хэзээ ч байхгүй. Мөн бид шөнө гэнэт сэрэх, унтаж байхдаа хөрвөөх зэргийг нойргүйдэл болон ядаргааны нэг шинж тэмдэг хэмээн итгэдэг. Гэсэн хэдий ч тэдгээр нь эрүүл хүний биед байдаг л шинжүүд ба харин ч бидний энгийн гэж боддог зүйлс эсрэгээрээ мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг байж болзошгүй ажээ.

Ийнхүү та бүхэндээ Life Style сайт нойргүйдлийн тухай хамгийн чухал 5 баримтыг хүргэж байна.

  1. Өдөр бүр нэг цагт унтаж сэрэх албагүй

Мэдээжийн хэрэг, унтах хуваарь чухал боловч мэргэжилтнүүд таныг хэдэн цаг сэрүүн байгаа дээр ихэвчлэн анхаардаг байна. Зөвхөн долоо хоногт төдийгүй амралтын өдрүүдэд орноосоо ижил хуваарьт цагтаа босож байх нь чухал юм.  Түүнчлэн, өглөө заавал эрт сэрэх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй. Бие бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул таны унтах хуваарь бусад хүмүүсийнхээс өөр байж болно. Шаардлагагүй бол өглөөний 7 цагт өөрийгөө сэр гэж албадах шаардлагагүй.

  1. Нойргүйдэл бол зүгээр л байдаг л зүйл биш

Ихэнхдээ унтахтай холбоотой бэрхшээлүүд нь нойргүйдэлтэй холбоотой байдаг. Гэсэн хэдий ч энэхүү эмгэг нь бусад шинж тэмдгүүдээр тодорхойлогддог. Үүнд байнга сэрэх, хэт эрт сэрэх, дахин унтаж чадахгүй байх, өглөө хэт нойрмог байх зэрэг орно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд танд байнга тохиолддог бол мэргэжлийн хүнд хандсан нь дээр.Энэ бол яавч энгийн зүйл биш бөгөөд зарим төрлийн сэтгэцийн өвчний шинж тэмдэг болдог.

  1. Орой кофе уусан ч унтах боломжтой

Судалгаанаас харахад унтахаасаа өмнө 4 цагийн дотор кофеин хэрэглэх болон нойрны чанар хоёрын хооронд ямар ч холбоогүй болох нь нотлогдсон тул кофенд дурлагчид та бүхэн тайвширч болно. Гэсэн хэдий ч кофе зүрх савлуулах магадлалтай тул хэр ихийг ууж байгаа хэмжээндээ анхаарал хандуулаарай.

  1. Ажлын өдрүүдээр алдсан нойроо амралтын өдрөөр нөхөж авна гэдэг шиг худлаа зүйл байхгүй

Долоо хоногийн турш хангалттай унтаж амрахгүй бол та үүнийг амралтын өдрүүдэд нөхөж болно. Энэ нь зөвхөн нойрны цочмог дутагдалтай үед л үр дүнтэй гэж эмч нар хэлж байна. Хэрэв та үүнийг байнга хийвэл таны тархи болон эрүүл мэнд л хохирч үлдэх вий. Өглөө бүр хэдэн цагт сэрж байна тэр үедээ босох хэрэгтэй. Хэрэв эрт сэрэх шаардлагатай бол эрт орондоо орж байгаарай.

Сонирхолтой баримт бол судлаачид долоо хоногт нойрыг нь хязгаарлах ёстой байсан хүмүүс оройн хоолны дараа хөнгөн зууш иддэг зуршилтай болж улмаар жин нэмдэг болохыг тогтоожээ.

  1. Хүүхдүүд ч бас нойргүйддэг

Хэдийгээр өвчин тусахад хэтэрхий залуухан санагдаж болох ч хүүхдүүд мөн адил нойргүйддэг. Үүний гол шалтгаан нь насанд хүрэгчдийнхтэй ижил юм. Эрүүл мэндийн байдал болон сэтгэл зүйн эрүүл мэндээс шалтгаалж болно. Таны хүүхэд нойргүйдэж байгаа нь дараах шинж тэмдэгээр илэрдэг:

  • Ядрамтгай болно
  • Унтахаас зайлсхийхийн тулд шалтаг хэлэх
  • Унтахын тулд удаан хугацаа шаардагдах
  • Орноосоо босч, юм асуусаар л байх
  • Ихэнхдээ шөнийн гэнэт сэрэх
  • Тэд өглөө орноосоо босох гэж зовдог.
  • Өдрийн цагаар их хэмжээгээр унтах

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.