Гоо сайхан

Төгс харагдахын тулд Үс засалт хэр их хэрэгтэй вэ?

Хэрэв та үсээ олон удаа тайрдаг бол үс ургахаас сэргийлж чадна. Харин үсээ маш ховор тайрдаг бол үс чинь салаалж хувирдаг. Тиймээс таны хийж чадах хамгийн сайн зүйл бол үсээ төрөлд нь тохируулж янзлах юм. Манай сайт гайхамшигтай дүр төрхөө хадгалахын тулд үснийхээ бүтцээс хамаарч хэдэн удаа янзлуулах хэрэгтэйг оруулллаа.

  1. Кинки буюу буржгар үс

Энэ төрлийн үсийг янзлуулахгүй удаан хүлээх боломжтой байдаг. Учир нь ургаж эхэлсэн ч ялгаагүй харагдах болно. Хэрэв та үсээ ургуулахыг хүсвэл 6 сар тутамд үсээ янзлуулаарай.

2. Ороомог үс 

Та өтгөн үстэй бол буржгар үсээ хадгалахыг хүсвэл 6-12 долоо хоногт нэг удаа үсээ янзлуулж байхыг зөвлөж байна. Таны үс халуунд гэмтсэн эсвэл будах гэж буй тохиолдолд үсээ будах бүртээ тайрч байх нь дээр.

3. Шулуун эсвэл долгионтой үс

Шулуун эсвэл долгионтой үсээ сайн арчлах гол зүйл бол үсээ хэт их тайралгүй үс засалт хийлгэх юм. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд, үсээ хэвийн байлгахын тулд 10 долоо хоногт эсвэл 3 сар тутамд нэг удаа үс засалт хийлгээрэй.

4. Өтгөн үс

Өтгөн үсийг удаан хугацаанд янзлуулах шаардлагагүй. Гэсэн хэдий ч заримдаа маш их гэмтдэг. Тиймээс хэрэв та өтгөн үстэй бол 6 сар тутамд үсээ янзлуулж, урьдчилан сэргийлэх боломжтой.

5. Шингэн үс

Шингэн үс нь гэмтэж болзошгүй. Дээрээс нь загвараа хурдан алдах боломжтой. Тиймээс стилээ хадгалж, гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 2 сар тутамд янзлуулах хэрэгтэй.

6. Гэмтсэн үс

Хэрэв таны үс салаалах хандлагатай бол та үсээ индүүгээр янзалдаг эсвэл тогтмол буддаг бол 8 долоо хоногт нэг удаа (6-12 долоо хоног) үсээ янзлуулбал сайн. Энэ нь таны үсийг эрүүл байлгахад тусална. Үсээ байнга янзлуулбал хугарах, хэт хуурайшихаас сэргийлнэ.

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.