Гоо сайханЗөвлөгөө

Нэг сарын турш Өдөр бүр нүүрэндээ маск тавих нь ямар Үр дүнд хүргэсэн бэ?

Салфеткан маск

Орчин үеийн салфеткан маскууд нь арьсыг өнгөлөг толигор болгох, гүн чийгшүүлэхэд чиглэсэн олон төрлийн гүнд төвлөрсөн эссэнц, серум микрофибр эсвэл гидрогелээр хийсэн нэг удаагийн маск юм. Маскын материал нь арьсанд аль болох үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд чийгийг түгждэг. Гэхдээ баглаа боодол уутан дээр заасан хугацаанаас илүү удаан тавихгүй байхыг анхаарна уу (ихэвчлэн 15-20 минут орчим байдаг ). Үгүй бол үр нөлөө нь эсрэгээрээ байх болно.

Зарим арьсны эмч нар өдөр бүр маск хэрэглэж болно гэжээ. Жорж Вашингтоны Их Сургуулийн Анагаах ухааны төвийн арьсны эмгэг судлалын тэнхимийн клиникийн дэд профессор Элизабет Танзи хэлэхдээ гликолийн хүчил агуулсан биш бол өдөр бүр салфеткан маск хэрэглэх нь зөв юм гэжээ. Гликолийн хүчил нь тогтмол хэрэглэхэд хэт хүчтэй байдаг. Профессор хэрвээ та мэдрэмтгий арьстай бол салфеткан маск нь олон тооны хадгалах бодис агуулагүй тул цочроох магадлал байгатай болохоор сайн сонголт гэж болож байна гэжээ. Мөн таны арьсанд хагарал үүссэн эсвэл мэдрэмтгий байвал долоо хоногт ганц удаа хэрэглэхийг зөвлөж байна.

Миний туршилт: Эхний өдөр

Туршилтын эхний өдөр миний арьс ийм харагдаж байсан. Туршилтыг төгс төгөлдөр болгохын тулд би нэмэлт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэгүй байсан. Миний арьсны талаар товчхон дурьдахад:

Хөгшрөлтийн анхны шинж тэмдэг, Т хэсэг тослог ихтэй, бусад хэсгүүд нь хуурай бас батгатай байсан юм. Миний байнгын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь цэвэрлэгч гель, чийгшүүлэгч серум, нүдний тос, чийгшүүлэгчээс бүрддэг. Өвлийн улиралд миний арьс маш хуурай, ширхэгтэй болдог. Туршилтын хувьд би чийгшүүлэгчтэй, арьс өргөх нөлөө бүхий маск хэрэглэсэн.

14 дэх өдөр 

Үр дүн нь хурдан гарахгүй ч би үүнийг хүлээж байсан. Маск хэрэглэсний дараа арьс маань тэжээллэг, хүрэхэд тааламжтай болсон. Би санамсаргүй байдлаар маск хэрэглэдэг байснаас ялгаатай нь өдөр бүр салфеткан маск хэрэглэдэг болсон бөгөөд үр нөлөө ч харагдаж байв. Хамгийн том өөрчлөлтүүд ойролцоогоор 1 долоо хоногийн дараа харагдав. Миний батга багасч, эрүү минь тийм ч муу биш болсныг анзаарав.

28 дахь өдөр, үр дүн

Энэхүү туршилтыг хийхээр шийдсэндээ баяртай байна. Миний арьс илүү сайн өөрчлөгдсөн. Нэгдүгээрт, үнэхээр сайн чийгшсэн- би үүнийг харж мэдэрч байна. Одоо толигор зөөлөн болсон, батга гарах хандлагатай байсан ч нүх сүв бөглөрдөггүй. Хоёрдугаарт, миний нүүрний үрэвсэл бага байна. Энэ нь масктай холбоотой эсэхийг мэдэхгүй ч би өөр зүйл ашиглаагүй. Гэхдээ би арьсны эмч биш гэдгээ хэлмээр байна., тиймээс би юу ч санал болгож чадахгүй. Хэрэв та өөрийн туршилтыг хийхийг хүсч байвал мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Дүгнэлт: Би салфеткан маскыг үргэлжлүүлэн  хэрэглэх болно.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.