Эрүүл мэнд

Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээд духны үрчлээсэнд БАЯРТАЙ гэж хэлээрэй

Хөгшрөлт, духандаа хэт ачаалал өгөх, генетик, нарны гэрэл зэрэг хүчин зүйлсээс болж духан дээр үрчлээс үүсч магадгүй юм. Духан дээрх үрчлээсийг бүрэн арилгах боломжгүй ч гэсэн байгалийн гаралтай зарим эмүүд нь тэдгээрийг багасгахад тусалдаг. Хамгийн гол нь арьсны чийгшил, уян хатан чанарыг хадгалахад туслах бүтээгдэхүүн, техник технологид анхаарлаа төвлөрүүлэх явдал юм.

Life Style сайт та бүхэндээ үрчлээс арилгахад хамгийн тохиромжтой байгалийн орц найрлагуудыг хүргэж байна.

  1. Гадил

Гадил жимс нь арьс арчилгаанд, ялангуяа духны үрчлээсний эсрэг маш сайн үйлчилгээтэй. Дотроо арьсыг эрүүлжүүлж чийрэгжүүлэх витамин, байгалийн гаралтай тос агуулдаг. Хамгийн гол нь үүнийг хийхэд хялбар бөгөөд хэрэглэхэд хялбар юм. Таны хийх ёстой зүйл бол гадил жимсний 1/4-ийг гөлгөр зуурмаг болтол нь бутлахад л хангалттай.

Дараа нь духан дээрээ нимгэн давхаргыг тавиад 15-20 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар зайлахад л дух чинь толигор, чийглэг болсныг мэдрэх болно.

  1. Цитрус жимс

Цитрус жимс нь Е, С аминдэмээр баялаг тул таны арьсыг толигор болгож, арьсны чийрэг байдлыг сайжруулдаг. Та цитрус жимс (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж гэх мэт) –нээс сонголтоор авч духан дээрээ шууд түрхээд 10 минутын турш байлгах хэрэгтэй. Мөн маск бэлтгэж болно. Нэг аяга дээр 1/4 аяга жүржийн шүүс нэмж, гурил нэмээд өтгөн зуурмаг хийхэд л хангалттай. Духан дээрээ түрхээд 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана.

  1. Байгалийн тос

Кокос, чидун жимсний тос хоёулаа арьсны чийгшлийг нэмэгдүүлэх замаар уян хатан чанарыг сайжруулдаг. Хуурай арьс хангалттай уян хатан биш тул амархан үрчлээтдэг. Духаа чийгшүүлэхэд анхаарлаа хандуулбал арьс илүү уян хатан болно.Чидун эсвэл кокосын тосыг унтахаасаа өмнө нүүрээ угаасны дараа түрхээрэй. Тосыг духан дээрх үрчлээндээ түрхэж тос алга болох хүртэл массажлаарай. Хэрэв та хүсвэл хоёр тосыг хольсон ч болно.

  1. Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь таны арьсны өнгийг сайжруулахад хувь нэмэр оруулна. Мөн дан өндөгний цагаан түрхэхийн оронд зөгийн балтай хольж болно. Энэхүү маск нь таны духан дээрх үрчлээг багасгахад туслахаас гадна арьсыг өнгөлөг болгоно. Нэг аяганд 1 хоолны халбага зөгийн балыг 1 өндөгний цагаантай холино. Үүнийг духан дээрээ (эсвэл бүр нүүр, хүзүүндээ) түрхээрэй. Усаар зайлахын өмнө 15 минут байлгана.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.