Эрүүл мэнд

Хэрэв бид хангалттай унтаж амрахгүй бол бидний биед юу тохиолдох вэ?

Судалгаанаас үзэхэд дундаж насанд хүрэгч нойроо хангалттай сайн аваагүйгээс болж долоо хоногийн 3 өдөрт нь нойрмоглодог байна. Унтах нь сэтгэл санааг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс эхлээд зүрхний эрүүл мэндийг сайжруулах хүртэл ач тустай. Гэсэн хэдий ч, нойр дутуу байгаа нь эдгээр зүйлийг эргүүлээд, бидний бие махбодь болон оюун санааны эрүүл мэндэд асуудал үүсгэдэг гэсэн үг болно.

Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулж бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавиарай.

  1. Энэ “гэнэт нойрсох эмгэг” үүсэх шалтгаан болж болзошгүй

Нойргүйдлийн маш бодит бөгөөд хамгийн аюултай үр нөлөө нь “гэнэт нойрсох эмгэг” гэж нэрлэгддэг. Энэхүү гэнэт нойрсох эмгэг нь чухал үүрэг даалгавар эсвэл үйл ажиллагааны үеэр ч гэсэн санамсаргүй байдлаар тохиолдож болно. Энэ зүйл сургууль дээрээ байхад, ажил дээрээ, эсвэл жолоо барьж байх үеэр ч тохиолдож болох бөгөөд маш ноцтой өвчин юм.

  1. Арьсыг хөгшрүүлэх болно

Нойр дутуу байгаа нь кортизол үүсгэдэг бөгөөд ингэснээр бидний арьсан дахь коллагены хэмжээг бууруулдаг. Судалгаанаас харахад сайн унтдаг хүмүүсийн арьсны нас нойроо дутуу авдаг хүмүүсийнхээс залуу байдаг нь тогтоогджээ.

  1. Хүний дүгнэлт хийх чадварт нөлөөлнө

2018 онд ажил олгогчид дээр явуулсан судалгаагаар нойргүй 2 хоног явсан хүмүүс ёс зүйн доголдолтой авир гаргах нь түгээмэл байжээ. Мөн шийдвэр гаргах, биеэ зохистой авч явах зэрэг чадваруудын түвшин эрс муудсан байна.

  1. Сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө

Профессор Дэвид Дингесийн хэлснээр нойргүйдэл нь хүний сэтгэл хөдлөлд янз бүрийн сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нь биднийг түргэн ууртай болгохоос гадна эерэг сэтгэл хөдлөл хүлээн авах, илэрхийлэхэд хэцүү болгодог байна.

  1. Хий юмс харах

Удаан хугацаанд нойргүй явснаар мэдрэхүйн гажуудал, хий үзэгдэл харах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болдог. Сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд нь биднийг сэрүүн байх тусам хөгжиж байдаг. Эдгээр нь хий юм харах, сонсох, үнэрлэхээс эхлээд хий юм өөрт хүрч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг Шизофрени эмгэгийг тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.