Гоо сайхан

Шүдээ тод цагаан харагдуулах уруулын 5 будалт

Шүдээ арчлах гэж хичнээн хичээж байгаа ч хөөсөнцөр, кофе зэргийг хэрэглэж байгаа бол цаг хугацаа өнгөрөх тусам шүд цоорох өвчин үүсдэг.. Хүн бүрийн шүд хөгшрөх тусам шаргал өнгөтэй болдог. Тэгэхээр алдартнууд үргэлж тийм тод, төгс цагаан инээмсэглэлийг хэрхэн яаж зохицуулж чаддаг вэ? Тэдгээрийн олонх нь шүдний эмчид хандаж болох боловч оронд нь нүүр будалтын цөөн хэдэн аргыг ашигладаг бөгөөд үр дүн нь үнэхээр гайхалтай юм.

  1. Хүрээгээ биений өнгөөр тодорхойлж, тоймлох

Хэрэв та шүдээ ялгаруулж, цагаан харагдуулахыг хүсч байвал уруулын будгийг биений өнгөөр сүүдэр тавиад хэрэглэх нь гайхалтай санаа юм. Таны уруул илүү бүрэн дүүрэн харагдаж, инээмсэглэл тань илүү гэрэлтэх болно. Уруулын дээд хэсгийг нуман хэлбэрээр тоймлож эхлээрэй. Дараа нь нумны төгсгөлийг амныхаа буланд холбоно. Доод уруулын хувьд төвийг тоймлон эхэлж, дараа нь уруулын хоёр үзүүрт шугамыг сунгана. Сүүлд нь уруулын үлдсэн хэсгийг ижил өнгөтэй эсвэл ойролцоогоор 2 сүүдэртэй уруулын будаг ашиглан будаарай.

2. Highlighter түрхэх

Highlighter нь нүүр будалт хийх дуртай хэн бүхний цүнхэндээ авч явах хэрэгсэл юм. Энэхүү бүтээгдэхүүн нь нүүрнийхээ зарим онцлог шинжийг тодруулж, илүү тод, эрч хүчтэй харагдуулахад тусална. Мэдээжийн хэрэг үүнд таны инээмсэглэл багтана. Таны түрхэх ёстой хэсгүүд нь: хацрынхаа ясан дээр, хамрын үзүүр хэсэгт, уруулны нуман дээр. Хэрэв та бас нүдээ тод харагдуулахыг хүсвэл нүднийхээ дотоод үзүүрт бага зэрэг highlighter түрхэж болно.

3. Нүдэндээ анхаарлаа хандуулаарай.

Нүдэндээ зөв будалт хийх нь анхаарлыг шүднээс холдуулж, хүмүүсийг аманд бус нүдэндээ төвлөрүүлэх арга юм. Үүнд контур, сормуусны будаг чухал. Мөн улбар шар өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй энэ нь таны шүдийг илүү шар харагдуулдаг.

4. Цэнхэр, нил ягаан уруулын будаг түрхэх

Энэ бол Бейонсегийн нүүр будагч Сэр Жон алдартнуудын инээмсэглэлийг тодотгохын тулд хэсэг хугацаанд ашиглаж ирсэн зөвлөмж юм. Түүний зөвлөмжийн хувьд гэрэл гэгээтэй эсвэл хүйтэн өнгийн уруулын будаг сонгох юм. Хэрэв та зоригтой байхыг хүсвэл ягаан өнгө сонгож болно. Хэрэв та илүү сонгодог сонголтыг илүүд үзвэл интоорын улаан, цэнхэр, хүрэн, эсвэл биеийн өнгөтэйг сонгоорой. Эдгээр өнгө нь таны шүдийг илүү цагаан харагдуулна.

5. Гялалзсан уруулын будаг түрхэх

Гялалзсан уруул нь таны шүдийг илүү толигор цагаан харагдуулах төгс хэрэгсэл юм. Үүнийг түрхэхээсээ өмнө уруулаа бальзамаар сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Гялалзуулагч түрхэхэд таны уруул тод харагдахаас гадна шүд ялгарч харагдана.

Мэдээллийн эх сурвалж : Iifestyle.mn

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.