ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр Бүйлс буюу Самар иддэг болвол таны биед тохиолдох Гайхалтай 4 зүйлс

Бүйлс идэх нь таны амьдралыг шууд утгаараа аврах болно. Америкийн зүрх судасны нийгэмлэгээс самар бага хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Самарнууд дотроосоо бүйлс нь зөвхөн амт чанараараа төдийгүй ашиг тусаараа хамгийн сайн чанартай нь юм. Өнөөдөр бид өдөр бүр бүйлс идэхийн ашиг тус болон бие махбодид тохиолддог 4 өөрчлөлтийн талаар танилцуулж байна.

  1. Бүйлс батгыг багасгадаг. 

Судалгаанаас хүнд хэлбэрийн батгатай өвчтөнгүүдийн цусан дахь Е витамины агууламж 90%-иар бага  байдаг байна. Арьсаа сайжруулахын тулд бүйлс удаан хугацаагаар идэх нь Ойрхи Дорнын уламжлалт анагаах ухаан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Бүйлсний самар нь Е витамин,антиоксидант агуулсан байдаг бөгөөд энэ нь омега 6-ийн өндөр түвшний өөх тосыг тэсвэрлэж чадвал батга арилгах, арьсыг залуужуулах үүрэгтэй.

2. Бүйлс нь чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тустай.

Судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр шаналж буй  хүмүүс өдөр бүр бүйлс идвэл биеийн байдал нь сайжирч байгааг баталжээ. Мөн “муу холестерин”-ийг бууруулж артерийн судасны бөглөрлийг арилгахад тусалдаг төдийгүй эрдэс бодисын ачаар цусан дахь сахарын хэмжээг буурулахад хувь нэмэр оруулдаг байна.

3. Бүйлс нь язралт болон төрсний дараах арьсыг нөхөн сэргээхэд тусалдаг. 

Энэтхэг улс нь эрт дээр үеэс гэдэсний үйл ажиллагааг зохицуулах байгалийн эмчилгээ болох бүйлс самрыг идэж, эрч хүчийг олж авдаг уламжлалтай байжээ. Мөн бүйлс нь арьсыг хурдан сэргээж дахин язрахаас сэргийлнэ.

4. Бүйлс нь таны хүүхдийн оюун ухааныг дэмждэг.

Бүйлс нь тархины үйл ажиллагаанд маш сайн хувь нэмэр оруулж сайжруулдаг. Долоо хоногт 74 грамм бүйлс идэх нь таны хүүхдийг ухаалаг болоход сайнаар нөлөөлдөг гэж Испанийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон байна. Дараа нь хүүхдүүдийг 1, 5, 8 настай байхад нь хянаж байсан бөгөөд жирэмсэн байхдаа бүйлс иддэг байсан ээжүүдийн хүүхдүүд IQ тестендээ өндөр оноо авсан байна.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.