Эрүүл мэнд

Хумсаа мэрэх зуршилтай бол үүнийг уншаарай АЙМШИГТАЙ

Сэтгэл түгшсэн уйдсан үедээ хумсаа мэрэх зуршилтай хүмүүс цөөнгүй бий. Үнэн хэрэгтээ дэлхийн хүн амын 30 хүртэлх хувь нь ийм зуршилтай гэдгийг судалгаа харуулж байна. Харамсалтай нь энэхүү хачирхалтай зуршилд сайнаас илүү муу үр дагавар нь их бий. Хэрэв та байнга хумсаа мэрээд байгаа бол одооноос болих хэрэгтэй байх нь ээ.

Life Style сайт та бүхэндээ зориулж хумс мэрэх зуршил ямар үр дагавар авчирдаг гэдгийг олж мэдлээ.

  1. Шүдний паалан гэмтэнэ

Таны шүд таны хумснаас хамаагүй бэхжилттэй, хатуу байж болох ч хумсаа мэрээд л байвал таны шүдний паалан гэмтэж, шүд хэврэг болох нь ээ. Хумсаа тогтмол мэрснээр шүд цоорч, хорхойтох магадлалтай ба хамгийн муудаа гэхэд л унах аюултай болох нь байна.

  1. Амнаас эвгүй үнэр гарах

Гараа байнга угаадаг байсан ч хумсаас бүх нян, шороог зайлуулах нь бараг боломжгүй юм. Энэ нь бидний хумсан дор нуугдсан бактери хумсаа мэрэх үед бидний аманд ордог гэсэн үг юм. Эдгээр бактериуд бидний аманд удаан хугацаагаар үржиж, амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг.

  1. Энэ нь суулгалт өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлнэ

Бидний аманд байдаг бактериуд хангалттай муу боловч хумсаа байнга мэрсний үр дүгд орж ирсэн нянгууд эцэстээ бидний гэдэс дотор орж болно. Эдгээр микробууд нь ходоод гэдэсний халдварыг үүсгэж улмаар хэвлийгээр өвдөх, гүйлгэхэд хүргэдэг.

  1. Ханиад хүрэх эрсдлийг нэмэгдүүлнэ

Нүүрэндээ хүрэхтэй холбоотой аливаа зуршлууд нь өвчин тархах боломжийг нэмэгдүүлдэг. Зарим хүмүүс бүр өөрийн мэдэлгүй хумсаа мэрээд зогсож байдаг шүү дээ. Энэ нь ханиадны вирус гэх мэт бичил биетэнд илүү өртөмтгий болно гэсэн үг юм.

  1. Арьсны хагарал үүсэх эрсдэлтэй

Хумсаа мэрэх нь хумсны эргэн тойрон дахь арьсанд хагарал үүсгэдэг. Үүний дараа вирус хуруунаас нүүрний арьс руу хүрч нүүрний арьсны хагарал үүсгэнэ. Ялангуяа уруул хавь маш муухай болдог.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.